2014년 11월 26일 수요일

Эмэгтэй хүн бүр их бага ямар нэгэн хэмжээгээр нүүрээ будахад дуртай нь ойлгомжтой. Гэхдээ хүн бүр нүүр будалтын урлагыг төгс эзэмшээгүй бөгөөд заримдаа толины өмнө өдөржингөө зогсоод хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол олонтой. Гэхдээ үүний гол шалтгаан нь бид нүүр будалтын үндсэн хэдэн дүрмийн талаар багахан мэдлэгтэйд л байгаа юм. Хэрвээ та доор жагсаасан нүүр будалтын алтан дүрмийг толгойдоо оруулчихвал буруудна гэсэн ойлголт байхгүй болно.
Заавал хийх ёстой
Нүүрний будалт зөвхөн маш сайн угаагдсан арьсан дээр хийгдэнэ. Заримдаа будах болгоныхоо өмнө угаана гэдэг залхуутай л даа. Гэхдээ энэ бол дүрэм.
Нүүр будалтын өмнө нүүр чийгшүүлэгч түрхээд нүүрэндээ сайтар шингэтэл удаан байлгасны дараа хийгээрэй. Хэрвээ та үүнийг хийхгүй бол таны нүүрний будаг маш амархан арилах болно.
Таны крем заавал таны арьсанд ууссан, ижилссэн байдалтай байна. Тэгснээр таны будалт илүү амьд харагдах болно.
Аль болох маш сайн фирмийн удаан хугацаанд тогтоцтой бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ус нэвтрүүлдэггүй сормуусны будаг, 24 цагийн фаундэшин гээд л эдгээр бүтээгдэхүүнүүдийг таныг оройн 9 цагт хүртэл өглөөний 8 цагт байгаа шиг л цовоо сэргэлэн харагдуулах болно.
Сормуусаа будахаасаа өмнө эргүүлж байгаарай. Дараа нь эргүүлэх юм бол таны хагас цагийн будалт талаар эргэн болно. Тэгээд mascara-гаа сормуусны угаас төгсгөл рүүгээ zig zag хөдөлгөөнөөр будах хэрэгтэй. Ингэснээр будаг жигдхэн түрхэгдэх болно.
Нүүрээ будсаны дараа томруулдаг толинд байнга харж заншаарай. Учир нь та харахгүй байгаа алдаагаа хэзээ ч засаж чадахгүй шүү дээ. Нүднийхээ араар бөөгнөрсөн foundation эсвэл амныхаа завсар хавчуулагдаж овоорсон пудерийг та одоо л харж чадна.
Аль болох сайн чанартай, мэргэжлийн багсуудыг хэрэглээрэй. Та өөрийгөө ямар үзэсгэлэнтэй болсныг хараад нүдэндээ ч итгэхгүй байх болно.
Болохгүй
Та сүнс шиг харагдах гээгүй л бол өөрийн арьсны өнгөнөөс хэт цайвар крем/ пудер битгий хэрэглэ.
Хэзээ ч битгий хэтрүүл. Нүүр будалт гэдэг бол таны нүүрний хамгийн зөв хэсгүүдийг тодруулах л үүрэгтэй. Та харин хэтрүүлснээр хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Нүүр будалттайгаа хэзээ ч орондоо орж болохгүй. Та нүүрээ цэвэрлэлгүй унтвал арьс чинь амарч, сэргэлт авч чадах байх болно. Үхмэл арьсан дээр яаж ч будаад будаг амьдахгүй.
Час улаан уруулын будаг хэзээ ч хар хүнд нүдний будагтай зохицдоггүй. Хэрвээ та час улаан уруулын будаг сонгосон бол нүүр будалтай бараг цулгай, нүүрний өнгөний дагуу даруухан будах хэрэгтэй.
Хэзээ ч битгий будгаа хэн нэгэнтэй хуваалцаарай. Будаг маш амархан хамгийн муухай бактеруудыг тараах болно.
Магадгүй та эдгээрийн зарим нэгийг мэддэг ч байсан байж болох юм. Гэхдээ та одоо бол заавал хэрэгжүүлж, бусдыг гайхуултал сайхан харагдаарай.


http://rottenpanda.com/picture/26-photos-that-demonstrate-the-power-of-makeup/257/4.html




2014년 11월 25일 화요일


Pitangui суганы эвгүй үнэр арилгах мэс засал 

Хулмас: Хүний биед 2 төрлийн хөлсний булчирхай байдаг. Энгийн хөлсний булчирхай, нөгөө нь apocrine нэртэй зөвхөн суганд байдаг булчирхай юм. Энэ булчирхайнаас ялгарсан хөлс үсний угаар дамжин гадагшлаад арьсан дээр гарч агаар болон бактертай урвалд орж өвөрмөц үнэр ялгаруулдаг байна. Тэр үнэрийг бид хулмас гэж нэрлэдэг. Энэ үнэрээсээ ичиж зовон олон төрлийн эм тариа, тальк түрхлэг хэрэглэдэг боловч хэзээ ч тэр үнэр гүйцэд арилдаггүй. Хамгийн үр дүнтэй арга бол мэс заслын арга бөгөөд 100%-ийн үр дүнтэй байдаг.

Хөлсний булчирхай: Сүүлийн үед энэхүү мэс заслыг ихээр хийлгэдэг болсон. Учир нь зуны улиралд суга их хөлрөх, үүнээс болон хөлс дарагч хэрэглэж суганд харшил өгч хүссэн хувцасаа өмсөж чадахгүйд хүрдэгээс гадна суганыхаа үсийг байнга зулгааж хусах хүндрэлтэй байдагаас олон нийтийн газар, бассейн, наран шарлагын газар зэрэг чөлөөтэй байж чадахгүй ичиж зовдог.

Суганы үстэй хэсэгт мэс заслын хамрах талбайд зүсэлт хийж хайчаар хөндийлөөд багажаар эргүүлж үсний уг, хөлсний булчирхай болон apocrine булчирхайг хусаж цэвэрлэдэг мэс засал юм. Хэсгийн мэдээ алдуулалтаар хийдэг бөгөөд ойролцоогоор 2-3 цаг үргэлжилдэг хагалгаа юм. Мэс заслын дараа 3-5 хоног даруулга боолттой байх ба 1-2 долоо хоног хүч гаргасан ажил, дасгал хөдөлгөөн зэргийг хийхгүй байх хэрэгтэй. 5-7 хоногийн дараа оёдолыг авна.






2014년 11월 21일 금요일


Дэлхий нийтээрээ элэгний В,С вирусээс ангижрах боломжтой боллоо

Өнөөгийн байдлаар элэгний В,С вирусын халдвар дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал юм. Энэ вирусын халдвар нь нас баралтаараа дэлхийд хоёрдугаарт, Монгол улсад нэгдүгээрт орж байна. Элэг дүлий эрхтэн учраас тухайн хүн вирусын халдвар авснаа мэдэхгүй хэт хүндрүүлдэг нь эрүүл мэндийн боловсрол муу, хүн ам урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоонд ордоггүй, энэ вирусын халдвар ХДХВ/ДОХ-ын халдвараас ч аюултай гэдгийг мэддэггүйтэй холбоотой юм. Гэтэл В,С вирусыг гурваас дээш жил тээхэд элэгний хорт хавдрын суурь болдог.
Монгол эрдэмтний бүтээсэн бэлдмэл гайхалтай үр дүнтэй

SV-1 бэлдмэл нь элэгний В,С вирустай өвчтөнд 95 хувь үр дүн үзүүлж байна. SV-1 нь элэгний үйл ажиллагааг хэвийн түвшинд барьж, сүрьеэ, мөөгөнцрийн халдварыг эмчлэх, урьдчилан сэргийлэх гайхалтай үр дүнт бэлдмэл юм. SV-1-г уусан хүмүүст:
В вирус тэглэсэн
С вирус идэвхигүй болсон
Уушигны сүрьеэ
Мөөгөнцөр
Биеийн дархлаа сайжруулах зэрэгт хэрэглэж, үр дүн өндөр өгсөн.
Уг бүтээгдэхүүнийг хэрэглэхэд хавдар тодорхой хэмжээнд шимэгдэж, хэвтрийн байдлаас хөдөлмөрийн чадвартай болсон. Мөн элэг өөхтэй, элэг томорсон, цөсний хана зузаан, цөс нугаралттай, цөс өтгөн, сүрьеэтэй, бөөрний өвчтэй, үе мөчний өвчтэй хүн уухад өндөр үр дүн үзүүлсэн.
Хэрэглэх заалт:
Элэгний хурц архаг үрэвсэл
Элэгний В,С вирүс
Кандида албиканс мөөгөнцрийн гаралтай өвчин
Сүрьеэ
Биеийн дархлааны сулрал
Өдөрт нэг удаа хоолны өмнө эсвэл хойно нэг цагийн зайтай ууна. Курс эмчилгээний хугацаа 1-3 сар.

2014년 11월 19일 수요일


Pitangui эмнэлэгийн модел Юун Жүн 

1. Зүсэлтгүй давхраа
2. Монхор хамар засах, хамрын нуруу өндөрлөх, чихний арын мөгөөрсөөр хамрын үзүүр өндөрлөх.





2014년 11월 16일 일요일


Хоёр долоо хоногийн дотор 5 кг хасах арга

Нэг дэх дүрэм. Өөх тосыг хэрэглэхээ аль болох багасга. Өөх тос нь илчлэгийн гол эх үүсвэр. Тиймээс хоолныхоо цэснээс өөх тос ихээр агуулсан бүтээгдэхүүнүүдийг хас. Энэ нь бүх төрлийн ургамлын, цөцгийн, буурцгийн тос, майонез, бяслаг, утсан хиам, махан бүтээгдэхүүнүүд юм.

Хоёр дахь дүрэм. Нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүдийг цэснээсээ бас хасна. Эдгээр нь илчлэг ихтэйгээс өөх хуримтлагдах явцыг дэмждэг. Тиймээс бүх төрлийн чихэр, гоймон болон зөөлөн талх, ялангуяа нарийн ширхэгтэй буюу дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнүүд, түүнчлэн төмс, чанасан лууван, манжин, эрдэнэшишийн хөөсөнцөр, будаа зэргийг хэрэглэхээ багасга. Ундааны зүйлээс энд хийжүүлсэн кола мэтийн болон шар айраг, оргилуун дарс хамаарна.

Гурав дахь дүрэм. Өөх тос, нүүрс ус хоёуланг нь агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс татгалзах. Жишээлбэл шарсан төмс, чипс, бялуу, болон кремтэй бүтээгдэхүүнүүд, шарсан мах, загас, цөцгийн тостой талх гэх мэт.

Дөрөв дэх дүрэм. Уураг болон ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх. Мах болон сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, буурцганд агуулагдах уураг өөх тос хуримтлагдахад оролцдоггүй. Учир нь уургийг боловсруулах явцдаа организм тэдгээрт агуулагдаж байгаа илчлэгтэй тэнцэхүйц хэмжээний илчлэг зарцуулдаг. Тиймээс илчлэг чанар нь ерөнхийдөө тэгтэй тэнцүү гэсэн үг. Гэхдээ дан уураг хэрэглэснээр организмд хорт бодис хуримтлагдах эрсдэлтэй. Тиймээс уургийн энэ сөрөг талыг саармагжуулахад бидэнд илчлэг багатай ашигтай нүүрс ус хэрэг болно. Дашрамд хэлэхэд тэдгээр нь биед хэрэгтэй эслэгийг агуулж байдаг.

Тэгэхээр бидний хоолны цэсний үндсэн бүтээгдэхүүнд:
-Уургаар баялаг бүтээгдэхүүнүүд, үхэр, тугал, тахианы бараан мах
-Загас /цурхай, хулд, сагамхай зэрэг /, далайн бүтээгдэхүүнүүд /наймаалж, хавч/
-Мөөг, буурцаг
-Тослог багатай сүүн бүтээгдэхүүнүүд, ялангуяа аарц ихээхэн ашигтай
-Ашигтай нүүрс ус агуулсан бүтээгдэхүүнүүд –бууцай, өргөст хэмх, улаан лооль, сонгино, бүх төрлийн байцаа, исгэлэн-амтлаг сортын алим,чэс, хурган чих, далайн байцаа
Түүнчлэн цангис, бөөрөлзгөнө, чавга, нэрс, нохойн хошуу, тошлой зэрэг жимс.

Тав дахь дүрэм. Хоолныхоо хэмжээг багасгах замаар илчлэгийг нь бууруулж болохгүй. Ямар ч тохиолдолд бид өлсөж болохгүй. Өргөст хэмх, шинэхэн алим зэргээр ходоодоо хуурахыг зөвлөх байна. Өдөрт хэдэн удаа хооллох нь гол биш, 3-6 түүнээс ч олон байж болно. Гэхдээ хэзээ ч цадталаа бүү ид. Болж өгвөл ширээний араас арай л цадсангүй юу даа гэсэн сэтгэгдэлтэй босож сур.

Зургаа дахь дүрэм. Орой 19 цагаас хойш хэзээ ч бүү юм ид. Шөнөдөө бид өдрийнхөөсөө бага илчлэг зарцуулдаг учир оройтож идсэн хоол өөх тос болох магадлал өндөр.

Долоо дахь дүрэм. Аль болох цөөн төрлийн хоол ид. /14 хоногтоо/
1 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 2 ш, чанасан болон жигнэсэн байцаа, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жигнэсэн юмуу чанасан загас-200 г, 1 аяга тараг

2 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Жигнэсэн юмуу чанасан загас , ногооны салат /жигнэсэн байцаа байж болно/
Орой: -200 г үхрийн чанасан мах, 1 аяга тараг

3 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе+хатаасан талх /сухарик/
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа /кабачок/, алим
Орой: Чанасан өндөг 2 ш, 200 г үхрийн чанасан мах, шинэхэн байцааны салат /ургамлын тостой/

4 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1 ш, 3 ш чанасан лууван, 15 г хатуу бяслаг
Орой: Жимс, жимсгэнэ

5 дахь өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас , 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс, жимсгэнэ

6 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500 г тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2 ш, 1 аяга үрсэн лууван

7 дахь өдөр
Өглөө: Цай
Өдөр: 200 г үхрийн чанасан мах, жимс, жимсгэнэ
Орой: Жимс, жимсгэнэ

8 дахь өдөр
Өглөө: Кофе
Өдөр: 500 г тахианы чанасан мах, шинэхэн байцаа юмуу луувангийн салат
Орой: Чанасан өндөг 2 ш, 1 аяга үрсэн лууван

9 дэх өдөр
Өглөө: Нимбэгний шүүстэй түүхий лууван
Өдөр: Шарсан юмуу чанасан загас , 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Жимс, жимсгэнэ

10 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Чанасан өндөг 1 ш, 3 ш чанасан лууван, 15 г хатуу бяслаг
Орой: Жимс, жимсгэнэ

11 дэх өдөр
Өглөө: Өтгөн биш кофе+хатаасан талх /сухарик/
Өдөр: Ургамлын тосонд шарсан хурган гуа /кабачок/, алим
Орой: Чанасан өндөг 2 ш, 200 г үхрийн чанасан мах, шинэхэн байцааны салат /ургамлын тостой/

12 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: Жигнэсэн юмуу чанасан загас , ногооны салат /жигнэсэн байцаа байж болно/
Орой: 200 г үхрийн чанасан мах, 1 аяга тараг

13 дахь өдөр
Өглөө: Өтгөн биш кофе
Өдөр: 2 ш чанасан өндөг, жигнэсэн юмуу чанасан байцаа, 1 аяга улаан лоолийн шүүс
Орой: Шарсан юмуу чанасан загас-200 г, 1 аяга тараг
Шарсан юмуу чанасан загасыг консерволсон загасаар орлуулж болно. Шинэхэн байцааг даршилсан байцаагаар орлуулж болно, гэхдээ өмнө нь сайтар угаах хэрэгтэй.

14 дэх өдөр
Бүх төрлийн жүүс, салат






2014년 11월 11일 화요일

Зовхины арьсаа хэрхэн арчлах вэ?
Эмэгтэй хүний насыг амархан мэдэж болдог нэг л зүйл байдаг гэж гоо сайхны мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв мэдээд авчих юм бол заавал гоо сайханч гэлтгүй жирийн хүн ч гэсэн тухайн эмэгтэйг хараад л хэдэн настай болохыг нь мэдчихнэ. Хүний насыг илчилдэг энэхүү гайхалтай ховч этгээд бол эмэгтэй хүний зовхи, хүзүүний үрчлээс гэнэ.
Тийм болохоор аль болох залуухан, цог жавхаатай, цэвэрхэн сайхан харагдъя гэвэл зовхи, хүзүүгээ сайн арчилж тордох шаардлагатай гэдгийг хүүхнүүд мартаж болохгүй. Хэт их ядрах, нойр муутай байх, түргэн хөгшрөх зэргээс шалтгаалан зовхи үрчлээтэж, нүдний доогуур уут үүсдэг гэмтэй.
Нэгэнт зовхинд үрчлээ суусан бол яах вэ?
Яншуй, түүхий төмсний нухаш зэргээр маск тавьж болно
Маскаа хэрхэн яаж бэлтгэх вэ?
Нэг: Жижиглэж хэрчсэн ногоон яншуйг зовхин дээрээ тавиад 15 минутын дараа авна. Ийм аргаар үрж жижиглэсэн түүхий төмсний маскийг ч тавьж болно.
Хоёр: Жижиглэсэн түүхий төмсийг хоёр цайны халбага гурил, мөн хэмжээний халбага сүүтэй хольж дээрхийн адил маск тавина.
Гурав: Мөсөөр массаж хийнэ. Харин ингэж массаж хийхдээ удаан хийж болохгүйг анхаар.



2014년 11월 10일 월요일

Солонгос улсад болсон "Miss Asia Pacific" тэмцээний тэргүүн байрын шагналт " Miss Myanmar " Мэй Аунг хэмээх бүсгүй шагналын титмээ аван зугатаасан мэдээлэл гарсан билээ. Тэрээр 47 орны бүсгүйчүүд оролцсон тэмцээнд түрүүлэн 200 сая воноор үнэлэгдэх Сваровски брэндийн шигтгээ бүхий титэм аваад байсан юм
" Miss Myanmar " Мэй Аунг өнөөдөр Мьянмар улсад хэвлэлийн хурал хийлгэн , сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагчид 16 настай түүний насыг 18 болгон нэмж, нэрийг нь бага зэрэг өөрчлөн тэмцээнд оруулсан, тэмцээнд түрүүлсний дараа хөхөө томруулах, бүтэн биеэ өөрчлөх гоо сайхны мэс засал хийлгэхийг шаардан , өөрийн дуулсан дууны цомог гаргахын тулд зохих хүмүүст биеэ үнэлэхийг тулгаж байсан хэмээн хэллээ . Энэ бүхнийг зөвшөөрөхгүй тул титмээ аван ээжийнхээ хамт эх орон руугаа зугатаасан гэж мэдэгдэж буй түүний мэдүүлгийг Солонгос зохион байгуулагчид огт зөвшөөрөхгүй гээд, тэрээр тэмцээнд оролцох үедээ өгсөн хувийн анкетийг хуурамч болохыг тэмцээн дууссаны дараа мэдсэн гэлээ. Мөн түүнд ямар нэгэн гоо сайхны мэс засал болон биеэ үнэлэхийг шаардсан зүйл байхгүй, уг тэмцээнд 18 нас хүрсэн бүсгүйчүүд оролцох эрхтэй тул насанд хүрээгүй түүнээс алтан титмийг хураан авч, Мисс гэсэн цомыг цуцласан гэж мэдэгдсэн байна.


2014년 11월 9일 일요일


Busguichuuddee zoriulsan nuur budah arguud!
(Sonirholtoi baih uudnees Philippine od zaluugiin oor deeree hiisen make up zurguudiig oruullaa!)

*Сайн уусга
Чиний нүүрээ будах цагийн 60 хувь нь будгаа уусгахад зарцуулагдах ёстой. Нэг будгийг нөгөөтэй нь зөв уусгаснаар зовхинд сүүдэр бууж, давхраатай юм шиг харагдуулж болдог. Нүдээ будахдаа үргэлж голоос нь гадагш нь чиглэлээр багсаараа уусгаж байгаарай.
*Хөмсгөө арчил
Хөмсөгний зөв хэлбэрийг “дутуу үнэлж” болохгүй ээ! Ялангуяа давхраагүй нүдтэй бүсгүйчүүд хөмсгөндөө өндөр ач холбогдол өгөөрэй. Зөвхөн хэлбэрийг нь дагуулж будаж тодруулах төдийд л анхаардаг бол, мэргэжлийн гоо сайханчаар өөрийнхөө царайнд зохих хэлбэр гаргуулж засуулаад гурав хоногт нэг удаа зэрлэгийг нь зулгааж байгаарай.
*Нүд хүрээлэгчээ нүднээсээ илүү гаргаж буд
Нүднээсээ илүү гаргаж хүрээлэх нь сормуусыг илүү урт, өргөн харагдахад тусалдаг. Тиймээс бараг л ямар ч хэлбэртэй нүдэнд хүрээлэгчээ илүү гаргаж будах нь зохидог. Усны хамгаалалттай хүрээлэгч зузаан түрхэгддэг учраас бүлцэн нүдтэй бүсгүйчүүдийн сонголтонд нийцэнэ.
*Хүнхэр гаргаж буд
Илт харагдахуйц хүнхэргүй бол нүүр будгийн аргаар гаргаж болно. Завсрын болон бараан өнгийн нүдний тениүд, багс байхад л Европ маягийн хүнхэр нүдийг бүтээхэд хангалттай. Завсрын өнгийн будгаараа зовхио тэр чигт нь будаад, зовхио тэмтэрч алимныхаа дээд ирмэгийг олоод бараан өнгийн будгаараа будаж тодруулна. Гэхдээ бүлцэн буюу дээд зовхины арьс нь нүдээ дарсан маягийн харагддаг бол хүнхэр гаргаж будах нь тохиромжгүй юм.
*Нүднийхээ нуухан талыг үргэлж гэрэлтүүл
Нүдний дотор тал болон хөмсөгний доод хэсгийг гэрэлтүүлэх алхмыг алгассанаар чи нүдээ 2 дахин сэргэг, тод харагдах боломжийг хааж байна гэсэн үг. Бор арьстай бүсгүйчүүд мөнгөлөг, цайвар арьстай бүсгүйчүүд тослог шаргал өнгийн тенийг эдгээр хэсгүүддээ түрхээрэй.
*Сормуусаа дэрвийлгэ
Сормуус дэрвийлгэгч бол нүүр будалтын хамгийн чухал хэрэгсэл. Ихэнх монгол бүсгүйчүүдийн сормуус доошоо чиглэлтэй ургасан байдаг. Бид өөрсдөө ч мэдэлгүй нүднийхээ гоо сайхныг сормуусаараа хаачихдаг юм. Дэрвийлгэгч ашиглавал нүд чинь нээгдэж, томорч харагдана. Хэрвээ сормуусаа дэрвийлгэсэн ч эргээд буучихдаг бол усны хамгаалалттай будаг хэрэглээрэй.
*Бүлцэн нүдэнд зориулсан зөвлөгөө
Бүлцэн нүдний гол асуудал нь яаж ч будсан зовхины арьс будалтыг дарж харагдуулах гээд байдаг талтай. Тиймээс сормуусны уг хэсэгтээ бараан өнгийг түрхэж, дээшлэх тусам цайвар өнгөөр уусгах нь хамгийн зөв. Өглөө нүүрээ будахаасаа өмнө зовхины тос түрхэж байвал будаг чинь “байрнаасаа хөдлөхгүй”-гээс гадна шөнийн турш хуралдсан шар усыг буулгаж, нүдийг чинь сэргээж өгнө.












2014년 11월 6일 목요일


Хамрын нуруу өндөрлөх болон хамрын үзүүр хасах мэс засал

Азичууд ихэнх нь намхан хамартай байдаг. Хамрыг өндөрлөж нүүрний харилцааг өөрчилдөг мэс засал бөгөөд тус мэс засал нь Pitangui үйлчлүүлэгчидийн талархалыг хүлээсэн мэс заслын нэг юм.
Pitangui эмнэлэгийн хамар өндөрлөх мэс засал нь
- Хувь хүн бүрийн нүүрний ерөнхий төрхө нд тохирсон төгс хэлбэрт хамрыг бүтээнэ.
- Төрөлхийн мэт хэлбэрийг чухалчла н дизайн гаргана.
- Хамрын өндөртэй зохицуулан хамрын үзүүрийн дизайныг гаргана.
- Хамрын харагдах өнцөг, өндрийг хувь хүний хамрын хэлбэртэй зохицолдуулан дизайн гаргана.

Pitangui эмнэлэг нь олон жилийн туршлагатай гоо сайхны нарийн мэргэжлийн хамт олон хувь хүн бүрт тохирсон мэс заслын аргыг сонгон хийдэг учир төрөлхийн мэт хэлбэр, соривгүй, дур булаам төрхийг бэлэглэдэг.
Нээх зүсэх арга /Хамрын нүх болон хамрын тулгуур хэсэгт зүсэлт хийх арга/
Сайн тал: Мэс заслын хийх явцад тод харагдах болон хамрыг дотор бүтэцийг шалгах боломжтой.
Хамрын төгсгөлийг засах мэс заслыг хийх хүссэн хамрын хэлбэр гаргах боломжтой.
Муу тал: Хамрын нурууны хэсэгт зүсэлт хийдэг учир зүсэлт хийсэн мөр үлдэх хэдий ч 3-4сарын дараа зүсэлтийн мөр бага багаар бүдгэрэнэ.


Хамрын нуруу+хамрын үзүүрийн мэс засал гэдэг нь ?
Хамрын нуруу+хамрын үзүүрийн мэс засал нь ердийн хамрын гоо сайхны мэс засалтай өөрөөр хамрын нурууг өндөрлөж өгөнгөө Хамрын үзүүрийг хэт өргөхгүйгээр төрлөхийн юм шиг бөгөөд өндөр сайхан хамрыг бий болгож өгдөг.
Мэс заслын арга
1. Духнаас хамар хүртэлх хэсгийг 3D –CT –р оношлож хамрын нурууны өндөр болон үзүүрийн хэлбэрийг илүү нарийвчилан тодорхойлсоны дараа хамарт ашиглах имплантыг хийдэг.
2. Хувь хүний хамрын хэлбэрт тохируулан мэс засал хийх аргаа сонгоно.
3. Хамрын угалз болон хамрын 2 нүхний дундах тулгуур хоорондын зай болон унжисан хэмжээг нь тодорхойлсоны дараа өөрийнх нь мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийг өргөж, хамрын нурууг имплант ашиглан хүссэн хэмжээнд өндөрлөж өгдөг.


Холбогдох утас: 76767200
                         

Pitangui гоо сайхны мэс заслын эмнэлэг

Одод ч гэсэн хүн л юм хойно дассан сурсан зүйлтэй байдаг аж. Мэдээж тэд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол, эсвэл томоохон үдэшлэгийн үеэр өмсөж зүүснээ дахин хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл олны нүдэн дээр байдаг одод нэг гоёлтойгоо хоёр удаа харагдах нь таагүй үзэгдэл болдог билээ. Харин тэд өдөр тутмынхаа амьдралд нэг хувцас, гутал, цүнхээрээ гангарах нь олонтоо. Ингээд оддын хайртай гангараануудыг сонирхуулъя.













Холбогдох утас: 76767200
                          01046566260
Вэб сайт: www.pitanguiplasticsurgery.com
https://www.facebook.com/pitangui.mongol/


2014년 11월 5일 수요일


Нүүрний булчин чангалах дасгал

Хүзүүний хоолойны дасгал
Алгаа дэлгэж, эрүүгээ дээш нь өргө. Тааз хартал, хүзүүний чинь урд талд сунгагдаж буй мэт мэдрэмж төртөл. Дараа нь толгойгоо доошлуулж, шал руу хараад гарынхаа алгаар дээрээс нь дарж, хүзүүнийхээ арын булчинг сунгана. Тааз руу хараад, доод уруулаа дээд уруулан дээгүүр давуулж тэр чигт нь 8-ын тоонд барь.

Хацарны дасгал
Уруулаа аль болох урагш нь цорвойлгож хэсэг барь. Дараа нь аман доторх агаарыг сорж, хоёр хацраа хүнхийлгээд хэсэг барь. Уруулаа жимийсэн хэвээрээ амны хөндийг агаараар дүүргэж хацраа бөмбийлгө. Тэгээд тэр агаарыг эхэлж дээд, дараа нь доод уруул руугаа шилжүүл. Хамгийн сүүлд хоёр хажуу тал руугаа шилжүүлээд гаргаж сулла. Мөн амаа О хэлбэртэй болгож ангайлгаад, хэлээ урагш нь сунгаж цагийн зүүний дагуу, болон эсрэг эргүүл.

Духны дасгал
Хоёр долоовор хуруугаа хөмсөгнийхөө дээд талд тавьж доош нь үл ялиг дараад, тэгэнгээ хөмсгөө дээш нь тултал нь өргөх гэж оролд. Энэ байдлаа 5 минут хадгал. Эсвэл 3, 3 минутаар дундаа нэг завсарлагатайгаар хийж болно. Энэ дасгал чиний духыг чангалж, толийлгох ба үрчлээгүй, туранхай нүүртэй болоход нөлөөлнө.
Амны эргэн тойрон
Амны эргэн тойрон дахь тойрог хэлбэрийн булчинг чангалахын тулд долоовор хуруугаар аман дотроо хийж, баруун зүүн хацраа дотроос нь хатгаад, сайн түлхэнэ. Тэгэнгээ хацрынхаа булчинг хурууныхаа эсрэг, дотогш нь чангалах гэж үзнэ. Ингэснээр хуруу чинь амны хөндийн гол хүртэл түлхэгдэх ёстой. Хоёр секунд барьсныхаа дараа суллаж, үүнийг 25-50 удаа хий.

Эрүүний эргэн тойрон
Эрүүнийхээ булчинг чангалахын тулд, хамраараа дуугаралгүйгээр, “мммммм” гэсэн авиа гаргаж, уруулаа хоёр тийш нь сунга. Дараа нь амаа том ангайгаад “ааааа” гэж дуугар. “Ааааа” гэж дуугарахдаа, хэлээ шүднийхээ доод эгнээнд тулгаж, доод эрүүгээ унагах хэрэгтэй. Ингэх нь эрүүний эргэн тойрон дахь булчинг амраадаг.
Нүдний эргэн тойрон
Гарынхаа хуруудыг чамархай дээрээ тавиад, нүдний эргэн тойрон дах булчинд мэдэгдтэл хойш нь зөөлөн тат. Тэгээд нүдээ ань. Энэ үед арьс чинь татагдаж байгаа нь мэдрэгдэх болно. Энэ байдлаа хэдэн секунд барь. 20, 20 удаа 3-аар дасгал хийгээрэй. Энэ дасгал нь нүдний чинь доорх уутыг арилгахад тустай.






2014년 11월 3일 월요일


Pitangui унжсан хөх өргөх мэс засал 

Жирэмсэний эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсэний үед гарах эхний шинж тэмдгүүд юм. Жирэмсэний эхний саруудад хөхөөр оролдож, толгойг нь гаргах гэж иллэг хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь жирэмсэний тээлтийн явц болон хөхөнд уураг боловсрох үйл явцад муугаар нөлөөлж болох юм. Жирэмсэний тээлтийн гурван сард хөхөнд язралтын эсрэг зориулалтын тос түрхэж, зөөлөн иллэг хийж болно.

Хөхний шигдсэн толгойг гаргахдаа хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл хөхний арьс язарч, уураг хугацаанаас өмнө ялгарч болзошгүй. Анх төрж буй эхчүүд жирэмсэн үедээ хөхний толгойгоо зөв гаргах нь төрсний дараа хөхний толгой хагарах, хүүхэд хөхөндөө цадахгүй байх эрсдлийг бууруулдаг. Хөхөнд сүү орохоос өмнө саалтуур хэрэглэж болохгүй. Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний толгойн нөсөөт хэсгийг бүтэн үмхүүлж, хоёр хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Хөхүүлсэний дараа хөхөө бүлээн усаар цэвэрлэж, цэвэр даавуун хөхөвч хэрэглэнэ. Хөхийг буруу арчилснаас хөхний толгой хагарч, халдвар орох нөхцөл бүрддэг. Хөхний толгой хагарвал хөхийг угааж хуурайшуулаад зориулалтын тос түрхэж, аль болох хуурай байлгавал эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө. Хөхний толгой хагарсан үед хүүхэд хөхүүлэхдээ зориулалтын наадаг хөхөлт хэрэглэнэ. Хэрвээ хагарсан толгойноос цус гарч, халдвар орж идээлсэн бол хүүхэд хөхүүлж болохгүй. Энэ үед заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
Хүүхдээ хөхнөөс гаргаад 6сар өнгөрсний дараа хөх өргөх мэс заслыг хийлгэх боломжтой ба зүсэлтийн хэмжээ нь хэр унжсан байдлаас хамаараад хүн бүрт өөр өөр байдаг. Мэс заслын үнийн талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэl 




7676 7200

01046566260 Утсаар холбоо барина уу

2014년 11월 2일 일요일



"Pitangui " нүүрний арьс цайруулах шилдэг арга! 

Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг Lady.ru сайтаас орчуулан хүргэж байна.

НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.

Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
1.Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
2.Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
3.15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.




Pitangui Гоо сайхны мэс заслын эмнэлэг. 
Холбогдох утас: 76767200

Вэйб сайт: www.pitanguiplasticsurgery.com 
https://www.facebook.com/pitangui.mongol



"Pitangui" eye make up!




Тод хар контур далд давхрааг тодосгож өгдөг. Нүдний хэлбэрийг зөв гаргаж хүрээлвэл том харагдуулах ч шидтэй. Би өөрөө далд давхраатай учраас өглөө бүр контураар зурж нүдээ тодруулдаг. Нэг хэсэг контурыг муу гэж бодоод хар харандаагаар хүрээлэх гэж оролддог байлаа. Гэхдээ хар харандаа зовхийг их гэмтээдэг учраас аль болох зориулалтын зөөлөн багстай сайн контур хэрэглэх нь зөв гэж шийдсэн.
Олон төрлийнхийг туршиж үзсэн ч өөрт зуун хувь таарсныг олж чадаагүй л байна. Гэхдээ таалагдсан контурууд бас бий. Сүүлийн үед тэднээс өөрийг олоогүй байгаа болохоор энэ хэдийгээ ээлжлээд л хэрэглээд байгаа. Чи ч бас өөрийнхөө хэрэглэдэг контураа бидэнд санал болгоорой. Маш сайн контур, нүдэнд таарсан сайхан будалт хоёрыг хослуулж чадвал бидэнд давхраатай том нүдтэй болох хүсэл огтхон ч төрөхгүй дээ