2014년 11월 6일 목요일


Pitangui гоо сайхны мэс заслын эмнэлэг

Одод ч гэсэн хүн л юм хойно дассан сурсан зүйлтэй байдаг аж. Мэдээж тэд “Оскар”-ын шагнал гардуулах ёслол, эсвэл томоохон үдэшлэгийн үеэр өмсөж зүүснээ дахин хэрэглэж болохгүй. Яагаад гэвэл олны нүдэн дээр байдаг одод нэг гоёлтойгоо хоёр удаа харагдах нь таагүй үзэгдэл болдог билээ. Харин тэд өдөр тутмынхаа амьдралд нэг хувцас, гутал, цүнхээрээ гангарах нь олонтоо. Ингээд оддын хайртай гангараануудыг сонирхуулъя.













Холбогдох утас: 76767200
                          01046566260
Вэб сайт: www.pitanguiplasticsurgery.com
https://www.facebook.com/pitangui.mongol/


2014년 11월 5일 수요일


Нүүрний булчин чангалах дасгал

Хүзүүний хоолойны дасгал
Алгаа дэлгэж, эрүүгээ дээш нь өргө. Тааз хартал, хүзүүний чинь урд талд сунгагдаж буй мэт мэдрэмж төртөл. Дараа нь толгойгоо доошлуулж, шал руу хараад гарынхаа алгаар дээрээс нь дарж, хүзүүнийхээ арын булчинг сунгана. Тааз руу хараад, доод уруулаа дээд уруулан дээгүүр давуулж тэр чигт нь 8-ын тоонд барь.

Хацарны дасгал
Уруулаа аль болох урагш нь цорвойлгож хэсэг барь. Дараа нь аман доторх агаарыг сорж, хоёр хацраа хүнхийлгээд хэсэг барь. Уруулаа жимийсэн хэвээрээ амны хөндийг агаараар дүүргэж хацраа бөмбийлгө. Тэгээд тэр агаарыг эхэлж дээд, дараа нь доод уруул руугаа шилжүүл. Хамгийн сүүлд хоёр хажуу тал руугаа шилжүүлээд гаргаж сулла. Мөн амаа О хэлбэртэй болгож ангайлгаад, хэлээ урагш нь сунгаж цагийн зүүний дагуу, болон эсрэг эргүүл.

Духны дасгал
Хоёр долоовор хуруугаа хөмсөгнийхөө дээд талд тавьж доош нь үл ялиг дараад, тэгэнгээ хөмсгөө дээш нь тултал нь өргөх гэж оролд. Энэ байдлаа 5 минут хадгал. Эсвэл 3, 3 минутаар дундаа нэг завсарлагатайгаар хийж болно. Энэ дасгал чиний духыг чангалж, толийлгох ба үрчлээгүй, туранхай нүүртэй болоход нөлөөлнө.
Амны эргэн тойрон
Амны эргэн тойрон дахь тойрог хэлбэрийн булчинг чангалахын тулд долоовор хуруугаар аман дотроо хийж, баруун зүүн хацраа дотроос нь хатгаад, сайн түлхэнэ. Тэгэнгээ хацрынхаа булчинг хурууныхаа эсрэг, дотогш нь чангалах гэж үзнэ. Ингэснээр хуруу чинь амны хөндийн гол хүртэл түлхэгдэх ёстой. Хоёр секунд барьсныхаа дараа суллаж, үүнийг 25-50 удаа хий.

Эрүүний эргэн тойрон
Эрүүнийхээ булчинг чангалахын тулд, хамраараа дуугаралгүйгээр, “мммммм” гэсэн авиа гаргаж, уруулаа хоёр тийш нь сунга. Дараа нь амаа том ангайгаад “ааааа” гэж дуугар. “Ааааа” гэж дуугарахдаа, хэлээ шүднийхээ доод эгнээнд тулгаж, доод эрүүгээ унагах хэрэгтэй. Ингэх нь эрүүний эргэн тойрон дахь булчинг амраадаг.
Нүдний эргэн тойрон
Гарынхаа хуруудыг чамархай дээрээ тавиад, нүдний эргэн тойрон дах булчинд мэдэгдтэл хойш нь зөөлөн тат. Тэгээд нүдээ ань. Энэ үед арьс чинь татагдаж байгаа нь мэдрэгдэх болно. Энэ байдлаа хэдэн секунд барь. 20, 20 удаа 3-аар дасгал хийгээрэй. Энэ дасгал нь нүдний чинь доорх уутыг арилгахад тустай.






2014년 11월 3일 월요일


Pitangui унжсан хөх өргөх мэс засал 

Жирэмсэний эхний сараас эхлэн хөхөнд өөрчлөлт орж эхэлдэг. Хөх эмзэг болж томрох, хөхний толгой нөсөөжих нь жирэмсэний үед гарах эхний шинж тэмдгүүд юм. Жирэмсэний эхний саруудад хөхөөр оролдож, толгойг нь гаргах гэж иллэг хийх шаардлагагүй. Яагаад гэвэл энэ нь жирэмсэний тээлтийн явц болон хөхөнд уураг боловсрох үйл явцад муугаар нөлөөлж болох юм. Жирэмсэний тээлтийн гурван сард хөхөнд язралтын эсрэг зориулалтын тос түрхэж, зөөлөн иллэг хийж болно.

Хөхний шигдсэн толгойг гаргахдаа хөхний толгойн нөсөөт хэсгээр дарж иллэг хийн, толгойг имэрч, зөөлөн татаж болно. Хүчтэй үрж, зулгааж имэрвэл хөхний арьс язарч, уураг хугацаанаас өмнө ялгарч болзошгүй. Анх төрж буй эхчүүд жирэмсэн үедээ хөхний толгойгоо зөв гаргах нь төрсний дараа хөхний толгой хагарах, хүүхэд хөхөндөө цадахгүй байх эрсдлийг бууруулдаг. Хөхөнд сүү орохоос өмнө саалтуур хэрэглэж болохгүй. Хүүхдээ хөхүүлэхдээ хөхний толгойн нөсөөт хэсгийг бүтэн үмхүүлж, хоёр хөхөө ээлжлэн хөхүүлнэ. Хөхүүлсэний дараа хөхөө бүлээн усаар цэвэрлэж, цэвэр даавуун хөхөвч хэрэглэнэ. Хөхийг буруу арчилснаас хөхний толгой хагарч, халдвар орох нөхцөл бүрддэг. Хөхний толгой хагарвал хөхийг угааж хуурайшуулаад зориулалтын тос түрхэж, аль болох хуурай байлгавал эдгэрэлтэд сайнаар нөлөөлнө. Хөхний толгой хагарсан үед хүүхэд хөхүүлэхдээ зориулалтын наадаг хөхөлт хэрэглэнэ. Хэрвээ хагарсан толгойноос цус гарч, халдвар орж идээлсэн бол хүүхэд хөхүүлж болохгүй. Энэ үед заавал мэргэжлийн эмчид хандах шаардлагатай.
Хүүхдээ хөхнөөс гаргаад 6сар өнгөрсний дараа хөх өргөх мэс заслыг хийлгэх боломжтой ба зүсэлтийн хэмжээ нь хэр унжсан байдлаас хамаараад хүн бүрт өөр өөр байдаг. Мэс заслын үнийн талаар илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэl 




7676 7200

01046566260 Утсаар холбоо барина уу

2014년 11월 2일 일요일



"Pitangui " нүүрний арьс цайруулах шилдэг арга! 

Турах, арьсаа цэвэрлэх, үсээ өнгө оруулахад танд зөвхөн цагаан будаа байхад л хангалттай

Будааны шүүс бол дэлхий дээр хамгийн элбэг, гар дор тааралдах гоо сайхны аврагч гэхэд болно. Гоо сайхнаа сэргээхийн тулд цагаан будааг хэрхэн ашиглах талаар одоо ихэд дэлгэрээд байгаа зөвлөмжүүдийг Lady.ru сайтаас орчуулан хүргэж байна.

НЭГ: Цагаан будаагаар нүүрээ цэвэрлэх

Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг.

Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог юм. Түүнчлэн нарнаас хамгаалах ч үйлчилгээтэй. Ингээд будааны шүүс хэрхэн бэлдэх талаар зөвлөе.
1.Нэг эсвэл хагас аяга будаа угааж, бохирдлоос нь салгана.
2.Будаагаа паалантай саванд хийж, дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны аминдэм, эрдсүүд усанд шингэх юм. Ингэснээр арьс цэвэрлэхэд тун ч үр дүнтэй шингэн болно гэсэн үг.
3.15 минут өнгөрсний дараа усаа цэвэр саванд юүлнэ. Харин будаагаа хаях хэрэггүй, хоол хийхэд болно шүү дээ. Ингэж гаргаж авсан усаараа угааж, эсвэл арьсандаа түрхэн хэдэн хором иллэг хийж болно. Ингээд л боллоо. Та анх удаа угаасныхаа дараа л арьс зөөлөрснийг мэдэрнэ. Будааны шүүсийг хөргөгчинд таваас дээш хоног байлгасны хэрэггүй.

ХОЁР: Будааны шүүсийг үс арчилгаанд хэрэглэх нь

Будааны шүүсийг үс арчилгаанд ч хэрэглэж болно. Үсээ угаах, эсвэл зайлахдаа будааны шүүсийг ашиглавал зөөлөн, гялалзсан өнгөтэй болно.

ГУРАВ: Будааны шүүсийг турахад хэрхэн ашиглах вэ?

1. Нэг аяга будаан дээр 4-7 аяга ус хийнэ.
2. 2-4 цагийн турш зөөлөн гал дээр чанана.
3. Бага зэрэг давс нэмээд шүүсийг өдрийн турш ууна.




Pitangui Гоо сайхны мэс заслын эмнэлэг. 
Холбогдох утас: 76767200

Вэйб сайт: www.pitanguiplasticsurgery.com 
https://www.facebook.com/pitangui.mongol



"Pitangui" eye make up!




Тод хар контур далд давхрааг тодосгож өгдөг. Нүдний хэлбэрийг зөв гаргаж хүрээлвэл том харагдуулах ч шидтэй. Би өөрөө далд давхраатай учраас өглөө бүр контураар зурж нүдээ тодруулдаг. Нэг хэсэг контурыг муу гэж бодоод хар харандаагаар хүрээлэх гэж оролддог байлаа. Гэхдээ хар харандаа зовхийг их гэмтээдэг учраас аль болох зориулалтын зөөлөн багстай сайн контур хэрэглэх нь зөв гэж шийдсэн.
Олон төрлийнхийг туршиж үзсэн ч өөрт зуун хувь таарсныг олж чадаагүй л байна. Гэхдээ таалагдсан контурууд бас бий. Сүүлийн үед тэднээс өөрийг олоогүй байгаа болохоор энэ хэдийгээ ээлжлээд л хэрэглээд байгаа. Чи ч бас өөрийнхөө хэрэглэдэг контураа бидэнд санал болгоорой. Маш сайн контур, нүдэнд таарсан сайхан будалт хоёрыг хослуулж чадвал бидэнд давхраатай том нүдтэй болох хүсэл огтхон ч төрөхгүй дээ

2014년 10월 8일 수요일


Pitangui Гоо сайхны эмнэлэг

Манай эмнэлэг дээр Zoom in TV ийн хамт олон ирж нэвтрүүлэг хийсэн юм. Та бүхэн доорх линкээр орж Доктор Юү Жэ Сон эмчийн ярилцлага болон Pitangui эмнэлэгтэй танилцаарай.

http://www.zoomin.tv/site/video.cfm/lang/en-en/video/578263/refcat/entertainment/South-Koreans-open-up-about-plastic-surgery-obsession


http://www.youtube.com/watch?v=GQS5PIi4gk8



Холбогдох утас: 76767200
Вэйб сайт: www.pitanguiplasticsurgery.com


2014년 8월 26일 화요일




Хамрын нуруу өндөрлөх болон хамрын үзүүр хасах мэс засал



Азичууд ихэнх нь намхан хамартай байдаг.   Хамрыг өндөрлөж нүүрний харилцааг өөрчилдөг мэс засал бөгөөд тус мэс засал нь Pitangui   үйлчлүүлэгчидийн талархалыг хүлээсэн мэс заслын нэг юм.
Pitangui эмнэлэгийн хамар өндөрлөх мэс засал нь
-         хувь хүн бүрийн нүүрний ерөнхий төрхө нд тохирсон төгс хэлбэрт хамрыг бүтээнэ.
-         Төрөлхийн мэт хэлбэрийг чухалчла н дизайн гаргана.
-         Хамрын өндөртэй зохицуулан хамрын үзүүрийн дизайныг гаргана.
-         Хамрын харагдах өнцөг, өндрийг хувь хүний хамрын хэлбэртэй зохицолдуулан дизайн гаргана.
 
Pitangui эмнэлэг нь олон жилийн туршлагатай гоо сайхны нарийн мэргэжлийн хамт олон хувь хүн бүрт тохирсон мэс заслын аргыг сонгон хийдэг учир төрөлхийн мэт хэлбэр, соривгүй, дур булаам төрхийг бэлэглэдэг.
Нээх зүсэх арга /Хамрын нүх болон хамрын тулгуур хэсэгт зүсэлт хийх арга/
Сайн тал: Мэс заслын хийх явцад тод харагдах болон хамрыг дотор бүтэцийг шалгах боломжтой.
Хамрын төгсгөлийг засах мэс заслыг хийх хүссэн хамрын хэлбэр гаргах боломжтой.
Муу тал: Хамрын нурууны хэсэгт зүсэлт хийдэг учир зүсэлт хийсэн мөр үлдэх хэдий ч 3-4сарын дараа зүсэлтийн мөр бага багаар бүдгэрэнэ.
 
 
Хамрын нуруу+хамрын үзүүрийн мэс засал гэдэг нь ?
Хамрын нуруу+хамрын үзүүрийн мэс засал нь ердийн хамрын гоо сайхны мэс засалтай өөрөөр хамрын нурууг өндөрлөж өгөнгөө Хамрын үзүүрийг хэт өргөхгүйгээр төрлөхийн юм шиг бөгөөд өндөр сайхан хамрыг бий болгож өгдөг.
Мэс заслын арга
1.     Духнаас хамар хүртэлх хэсгийг 3D –CT –р оношлож хамрын нурууны өндөр болон үзүүрийн хэлбэрийг илүү нарийвчилан тодорхойлсоны дараа хамарт ашиглах имплантыг хийдэг.
2.     Хувь хүний хамрын хэлбэрт тохируулан мэс засал хийх аргаа сонгоно.
3.     Хамрын угалз болон хамрын 2 нүхний дундах тулгуур хоорондын зай болон унжисан хэмжээг нь тодорхойлсоны дараа өөрийнх нь мөгөөрсийг ашиглан хамрын үзүүрийг өргөж, хамрын нурууг имплант ашиглан хүссэн хэмжээнд өндөрлөж өгдөг.
 
 
 
 
 


 


Холбогдох дугаар: 76767200
             Солонгос: 01046566260