Хэвлийн мэс засал буюу Tummy Tuck
Унжсан суларсан гэдсэнд зөвхөн өөх соруулах мэс засал
хийвэл өөх нь арилсан ч сунасан арьс нь тэр чигээрээ үлдсэнээрээ хий нь гарсан шаар
шиг үрчийж үлддэг.
Тиймээс энэ тохиолдолд өөх соруулах мэс засалтай хамт
сунасан арьсийг тайрч өгдөг хэвлийн хэлбэр засах мэс заслыг хийх шаардлагатай.
Хэвлийн хэлбэр засах мэс засал нь бусад биеийн хэсгүүдтэй
харьцуулахад өөх нь гэдэсний урдаас эхлүүлэн бэлхүүс, ууц хэсэг хүртэл
үргэжилдэг тул нэг удаад тохиромжтой хэмжээний өөхийг харьцааг нь тохируулан
соруулах нь чухал байдаг.
Хэвлийн хэсэг нь амархан таргалдаг боловч турахад хэцүү
байдаг тул өөх соруулах мэс заслыг хийхийн хажуугаар арьсийг нь хамтад нь татаж
өгөх нь чухал байдаг.
Хэвлийн хэлбэр засах мэс засал хийх арга нь ерөнхийдөө
өөх соруулах болон арьсны өөхөн давхрагыг тайрах гэсэн 2 янз байдаг.
Ихэнх тохиолдолд өөх соруулах аргаар шийдвэрлэх боломжтой
байдаг хэт таргалалттай бөгөөд арьс суларч унжсан бол хэвлийн хэлбэр засах мэс
заслыг хийх шаардлагатай байдаг.
Гэдэс хэсэгтээ өөх багатай ч унжсан арьс ихтэй
бүсгүйчүүдэд тохирсон хагалгаа юм.
Мини хагалгаа
Хэвлийн хэсгийн унжилт бага эсвэл харьцангуй чанга
арьстай тохиолдолд Мини хэвлийн мэс заслыг сонгодог. Өөх соруулах мэс засал
хийлгэж байгаа тохиолдолд Мини хэвлийн мэс заслыг хамт хийж болох бөгөөд,
хүйсний доод хэсгийн өөхний тархалт нь бага боловч арьс нь хэт унжсан
тохиолдолд Мини хэвлийн мэс заслыг хийдэг. Зөвхөн хэвлийн доод хэсгээр унжисан
тохиолдолд маш бага хэмжээний зүсэлтээр дамжуулан хэвлийн хэсгийн унжсан арьс
болон өөхийг тайрах мэс заслын арга юм. Мини хэвлийн мэс засал нь энгийн
хэвлийн хэлбэр засах мэс заслыг бодвол хялбар байдаг тул мэс засал хийх хугацаа
нь 1-2 цагаас хэтрэхгүй.
Мэс заслын үр дүн нь хүн бүрийн онцлогоос шалтгаалан ялгаатай
байдаг боловч, бэлхүүсний тойрогоос хамгийн багадаа 4-6 инч хасагддаг тул
эмэгтэйчүүдийн гол асуудал болсон хэвлий орчимын өөхийг шийдвэрлэх хамгийн сайн
арга юм.
Хэвлийн өөхийг өөх соруулах мэс заслаар шийдвэрлэхэд
болох боловч бэлхүүсний галбирт өөхнөөс гадна зөөлөн эдийн хэмжээ, арьсны уян
хатан чанар болон унжилт чухал нөлөө үзүүлдэг.
Хэвлийн хэлбэрийг
гаргахад өөхийг арилгахаас гадна галбирыг ч мөн засах хэрэгтэй байдаг. Энгийн
өөх соруулах мэс заслаар суналт үүссэн зөөлөн эдийг татаж өгч чаддаггүй учираас
Мини хэвлийн мэс заслаар илүү өндөр үр дүнг мэдэрч болно.
Зөвхөн гэдэс хэсэгт хийгддэг бөгөөд гэдэсний бүтэн
хагалгааг бодвол зүсэлтийнн хэмжээ бага байдаг. Гэдэс хэсгийн унжсан арьс болон
илүүдэл өөхийг авах мэс ажилбарыг хэлдэг. Хүйсний хэсгээр өөх ихтэй биш ч
унжсан арьс ихтэй эмэгтэйчүүдэд хамгийн тохиромжтой арга юм.
Хагалгааны арга
Гэдэсний доод хэсэгт зүсэлт хийн идүүдэл өөх болон унжсан
арьсыг авдаг. Ингэснээр гэдэс бүхэлдээ нарийсан харагддаг. Хагалгааны хугацаа
2цаг орчим болдог бөгөөд ердийн гэдэсний хагалгаанаас хурдан явагддаг ч үр дүн
өндөртэй хагалгаа юм.
Хэвлийн бүтэн хагалгаа
Хэвлийн хэлбэр засах мэс засал хийх арга нь ерөнхийдөө
өөх соруулах болон арьсны өөхөн давхаргыг тайрах гэсэн 2 янз байдаг.
Ихэнх тохиолдолд өөх соруулах аргаар шийдвэрлэх боломжтой
байдаг хэт таргалалттай бөгөөд арьс суларч унжсан бол хэвлийн хэлбэр засах мэс
заслыг хийх шаардлагатай байдаг.
Дээд, доод гэдэсний өөхийг хамтад нь соруулж болохуйц
хэмжээний зүсэлт хийх ба үүгээр дамжуулан хэвлийн тархсан өөхийг бүхэлд нь
соруулан авч хэвлий хэсгийн хэмжээг багасгаж өгдөг.
Иймд хэвлийн бүтэн хагалгаа гэдэг нь
Өөхлөлт ихтэйгээс гадна арьсны уян хатан байдал сул,
арьсны унжилт ихтэй үед 10см орчимын урттай зүсэлт хийн зүсэлтээр илүүдэл өөх
болон унжсан арьсыг авангаа хэвлийн булчинг чангалж өгдөг. Өөхлөлт болон арьсны
унжилт ихтэй тохиолдолд хүйсний байрлалыг дахин байрлуулах шаардлага гардаг учир
үүнд мэргэжлийн мэс засалчийн ур чадвар их шаарддаг.
E-Mail: pitangui.mgl@gmail.com...
Webpage: www.pitanguimongol.com
Instagram: http://instagram.com/pitanguimongol
Blog: http://pitanguimongolia.blogspot.kr
Youtube: https://www.youtube.com/watch?v=8pasO65oGx0
Kakao ID: pitanguimongol
Webpage: www.pitanguimongol.com
Instagram: http://instagram.com/pitanguimongol
Blog: http://pitanguimongolia.blogspot.kr
Youtube: https://www.youtube.com/watch?v=8pasO65oGx0
Kakao ID: pitanguimongol
Утас: 76767200 / 070 5043 7220
Хаяг: Солонгос улс, Сөүл хот Ганнам дүүрэг Шинса Метроны буудал 1-р гарц Сүил барилга.