2015년 8월 12일 수요일






Шилбэ багасгах мэс засал
Нууж хаах шаардлагагүй, өөтрөө итгэлтэй, бусдын анхаарлыг татахуйц дур булаам, гоё сайхан хөлтэй болох боломж. Зүсэлт хийхгүй, аюулгүй, булчингийн мэдрэлийг таслах.
Хөлийн шилбэний булчин дэндүү их хөгжсөн эсвэл шилбэний булчин хэт далий хөгжсөн байх тохиолдолд шилбэний булчинг буцаан багасгах мэс засал хийх нь зүйтэй.
Эмнэлэг нь шилбийг багасгахын тулд зүсэлт хийлгүйгээр шилбэний булчингий мэдрэлийг тасалж, булчинг хэвийн байдалд буцаан оруулдаг, зүсэлт хийлгүйгээр мэдрэл таслах мэс заслыг хийж байна. Урьдын мэдрэл хайлуулах мэс заслын хувьд мэдрэлийг хайлуулдаг тариа өргөн хүрээг хамран тархсаны улмаас наалдах зэрэг олон янзын асуудал гарч байсан бол харин энэхүү мэдрэлийг таслах мэс засал нь холбогдох мэдрэлийг нь л халуун энергээр тасладаг мэс ажилбар бөгөөд илүү аюулгүй мэс ажилбар юм.
Мөн булчинг буцаан багасгадаг урьдын мэс засал шиг булчинг шатаадаггүй учраас мэс ажилбарын дараа өвдөлт юмуу хавдалт нь харьцангуй багасаж, х эвийн амьдралдаа хурдан орох боломжтой төдийгү гадна, дотор талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс засал хийснээр шилбэний хэлбэр адилхан нарийн болж гоолиг сайхан шилбэтэй болно.
Шилбэний булчингийн бүтцийг харвал хамгийн гадна талд байрлаж байгаа булчинг дотор тал, гадна талын булчин гэж ангилдаг. Энэхүү дотор гадна талын булчинг бөөгнөрсөн булчин гэж нэрлэдэг бөгөөд мэдрэл таслах мэс заслын гол зорилго бол шилбэний гол бөөгнөрсөн булчинг үүсгээд байгаа гадна дотор талын булчингийн мэдрэлийг таслан, булчинг хуучин хэвэнд нь оруулах явдал юм.
Зүсэлтгүй, мэдрэлийг сонгож таслах мэс засал нь зүсэлт хийхгүйгээр  зүү ашиглан шилбэний булчин руу явдаг хөдөлгөөний мэдрэлийг зөв олж богино долгион энергээр ойр орчмын эд эсийг нь гэмтээхгүйгээр холбогдох мэдрэлийг нь л сонгон тасладаг мэс заслын арга юм.
Мэс заслын дараа холбогдох булчин аяндаа хуучин хэвэндээ орж, аажмаар шилбэний хэмжээ багасаж, дотор гадна талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс ажилбар хийх боломжтой болохоор шилбэний хэлбэр адилхан нарийн гоолиг болсноор бүр илүү гоё сайхан хөлтэй болох боломжтой. Зүсэлтүй мэдрэлийг сонгож таслах мэс засал нь сайн үр дүнтэй бөгөөд мөн мэс ажилбарын дараа өвдөлт юмуу зовиур бага байдаг учраас хамгийн ихээр олны анхаарлыг татдаг мэс ажилбар билээ.


 
 
 
Шилбэний мэс заслын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж
Baylis RF  нь шилбэний хамгийн гадна талд байрладаг булчингийн дотор талын төв хэсгийн мэдрэлийг Baylis-ын мэдрэлийг нарийн сайн олох төхөөрөмж ашиглан аюулгүй олж нарийвчлалтай богино долгионы халуунаар тасладаг мэс ажилбарын арга юм. Baylis RF нь өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулбал мэдрэлийг нарийн сайн олж чадахаас гадна дээд зэргийн аюулгүй, мөн нэг удаагийн мэс ажилбараар булчинг сайтар багасгаж, бараг дахин сэдэрдэггүй бөгөөд мэс ажилбар маш үр дүнтэй болдгоороо онцлогтой.
Мэс засал хийх хугацаа: 1цаг
Эмнэлэгт хэвтэх: Тухайн өдрөө эмнэлэгээс гарах
Мэдээ алдуулах арга: Хэсэгчилэн мэдээ алдуулна.
Эдгэрэх хугацаа: Шууд хэвийн байдалдаа орно.
 
Холбоо барих утас: 76767200        /Монголд /
                                   07050437220 / Солонголд /
 
 
Хаяг: Сөүл хот, Гангнам дүүрэгь, Метроны 3-р шугамны 신사역 -н 1р хаалга.
 
 
 

댓글 없음:

댓글 쓰기