2014년 7월 23일 수요일

 
 
Нүүр будалт  
 
Эмэгтэй хүн бүр их бага ямар нэгэн хэмжээгээр нүүрээ будахад дуртай нь ойлгомжтой. Гэхдээ хүн бүр нүүр будалтын урлагыг төгс эзэмшээгүй бөгөөд заримдаа толины өмнө өдөржингөө зогсоод хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол олонтой. Гэхдээ үүний гол шалтгаан нь бид нүүр будалтын үндсэн хэдэн дүрмийн талаар багахан мэдлэгтэйд л байгаа юм. Хэрвээ та доор жагсаасан нүүр будалтын алтан дүрмийг толгойдоо оруулчихвал буруудна гэсэн ойлголт байхгүй болно. 
Заавал хийх ёстой
  • Нүүрний будалт зөвхөн маш сайн угаагдсан арьсан дээр хийгдэнэ. Заримдаа будах болгоныхоо өмнө угаана гэдэг залхуутай л даа. Гэхдээ энэ бол дүрэм. 
  • Нүүр будалтын өмнө нүүр чийгшүүлэгч түрхээд нүүрэндээ сайтар шингэтэл удаан байлгасны дараа хийгээрэй. Хэрвээ та үүнийг хийхгүй бол таны нүүрний будаг маш амархан арилах болно.
  • Таны крем заавал таны арьсанд ууссан, ижилссэн байдалтай байна. Тэгснээр таны будалт илүү амьд харагдах болно. 
  • Аль болох маш сайн фирмийн удаан хугацаанд тогтоцтой бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ус нэвтрүүлдэггүй сормуусны будаг, 24 цагийн фаундэшин гээд л эдгээр бүтээгдэхүүнүүдийг таныг оройн 9 цагт хүртэл өглөөний 8 цагт байгаа шиг л цовоо сэргэлэн харагдуулах болно. 
  • Сормуусаа будахаасаа өмнө эргүүлж байгаарай. Дараа нь эргүүлэх юм бол таны хагас цагийн будалт талаар эргэн болно. Тэгээд mascara-гаа сормуусны угаас төгсгөл рүүгээ zig zag хөдөлгөөнөөр будах хэрэгтэй. Ингэснээр будаг жигдхэн түрхэгдэх болно.
  • Нүүрээ будсаны дараа томруулдаг толинд байнга харж заншаарай. Учир нь та харахгүй байгаа алдаагаа хэзээ ч засаж чадахгүй шүү дээ. Нүднийхээ араар бөөгнөрсөн foundation эсвэл амныхаа завсар хавчуулагдаж овоорсон пудерийг та одоо л харж чадна. 
  • Аль болох сайн чанартай, мэргэжлийн багсуудыг хэрэглээрэй. Та өөрийгөө ямар үзэсгэлэнтэй болсныг хараад нүдэндээ ч итгэхгүй байх болно. 
Болохгүй
  • Та сүнс шиг харагдах гээгүй л бол өөрийн арьсны өнгөнөөс хэт цайвар крем/ пудер битгий хэрэглэ. 
  • Хэзээ ч битгий хэтрүүл. Нүүр будалт гэдэг бол таны нүүрний хамгийн зөв хэсгүүдийг тодруулах л үүрэгтэй. Та харин хэтрүүлснээр хэзээ ч амжилтанд хүрэхгүй. 
  • Нүүр будалттайгаа хэзээ ч орондоо орж болохгүй. Та нүүрээ цэвэрлэлгүй унтвал арьс чинь амарч, сэргэлт авч чадах байх болно. Үхмэл арьсан дээр яаж ч будаад будаг амьдахгүй.
  • Час улаан уруулын будаг хэзээ ч хар хүнд нүдний будагтай зохицдоггүй. Хэрвээ та час улаан уруулын будаг сонгосон бол нүүр будалтай бараг цулгай, нүүрний өнгөний дагуу даруухан будах хэрэгтэй. 
  • Хэзээ ч битгий будгаа хэн нэгэнтэй хуваалцаарай. Будаг маш амархан хамгийн муухай бактеруудыг тараах болно.  
Магадгүй та эдгээрийн зарим нэгийг мэддэг ч байсан байж болох юм. Гэхдээ та одоо бол заавал хэрэгжүүлж, бусдыг гайхуултал сайхан харагдаарай. 
 
 


댓글 없음:

댓글 쓰기