2014년 11월 10일 월요일

Солонгос улсад болсон "Miss Asia Pacific" тэмцээний тэргүүн байрын шагналт " Miss Myanmar " Мэй Аунг хэмээх бүсгүй шагналын титмээ аван зугатаасан мэдээлэл гарсан билээ. Тэрээр 47 орны бүсгүйчүүд оролцсон тэмцээнд түрүүлэн 200 сая воноор үнэлэгдэх Сваровски брэндийн шигтгээ бүхий титэм аваад байсан юм
" Miss Myanmar " Мэй Аунг өнөөдөр Мьянмар улсад хэвлэлийн хурал хийлгэн , сайхан бүсгүйн тэмцээнийг зохион байгуулагчид 16 настай түүний насыг 18 болгон нэмж, нэрийг нь бага зэрэг өөрчлөн тэмцээнд оруулсан, тэмцээнд түрүүлсний дараа хөхөө томруулах, бүтэн биеэ өөрчлөх гоо сайхны мэс засал хийлгэхийг шаардан , өөрийн дуулсан дууны цомог гаргахын тулд зохих хүмүүст биеэ үнэлэхийг тулгаж байсан хэмээн хэллээ . Энэ бүхнийг зөвшөөрөхгүй тул титмээ аван ээжийнхээ хамт эх орон руугаа зугатаасан гэж мэдэгдэж буй түүний мэдүүлгийг Солонгос зохион байгуулагчид огт зөвшөөрөхгүй гээд, тэрээр тэмцээнд оролцох үедээ өгсөн хувийн анкетийг хуурамч болохыг тэмцээн дууссаны дараа мэдсэн гэлээ. Мөн түүнд ямар нэгэн гоо сайхны мэс засал болон биеэ үнэлэхийг шаардсан зүйл байхгүй, уг тэмцээнд 18 нас хүрсэн бүсгүйчүүд оролцох эрхтэй тул насанд хүрээгүй түүнээс алтан титмийг хураан авч, Мисс гэсэн цомыг цуцласан гэж мэдэгдсэн байна.


댓글 없음:

댓글 쓰기