2015년 8월 30일 일요일




Дөрвөлжин эрүүний ботокс гэж юу вэ?



Энэ сайхан өдрийн мэнд бүсгүйчүүдээ. Та бүхэндээ өнөөдөр манай эмнэлэгт хийгддэг V Line ботокс - н талаар танилцуулъя. Манайд хийгддэг V line ботокс нь хацар шанаа орчмын булчинг чангалж барьдаг үйлчилгээтэй тарилга бөгөөд, энэ үйлчилгээг үйлчлүүлэгч та сонгосноор сэтгэл дундуур явдаг өргөн шанаа, хацар орчмын сул мах өргөгдөж сүүлийн үед олон улсад бүсгүйчүүдийн сонирхлыг ихэд татаж сэтгэлд нийцэж буй хэлбэрийн дүр төрхтэй болно.

Дөлвөлжин эрүүнд ботокс хйилгэхийн өмнө заавал тухайн хэсгийг ясны хөгжил үү эсвэл булчингын хэсэг үү гэдгийг шалгах хэрэгтэй. Шүдээ хүчтэй зуугаад шанааны ясны тэнд дараад үзхээр шангараад гарт баригддаг тэр булчинг суллаж өгж байна гэсэн үг. Ботокс (clostridium Botulinum) гэдэг нь ботуллинум гэх хоолны хордлогын нян ялгаруулдаг хорт бодисыг эмчилгээний зориулалтаар ашигладаг нэгэн төрлийн булчин сулруулагч юм. Ботокс нь энгийн булчин сулруулагч бэлдмэлүүдээс давуу тал нь 3-6 сарын турш үр дүнгээ барьдаг ба тарсан хэсэгт л үйлчилдэг учир бусад биеийн өөр хэсэгт ямар нэгэн хэсэгт сөрөг нөлөө үүсдэггүй явдал болно. Гоо сайханы мэс засал ба арьс гоо сайханы эмнэлгүүдэд ботоксыг нүүрны үрчилээ арилгах зориулалтаар ихэвчлэн хийдэг бол шүдний эмнэлэгт шүд хавирах өвчин булчингаас үүдэлтэй дөрвөлжин эрүүг засах эмчилгээнд зарцуулдаг Хүн хүний биеийн онцлогоос шалтгаалж ботоксын найрлага нь бүх хүнд адил үр дүн гарна гэхэд хэцүү юм. Нэг удаа хийлгээд болдог зүйл биш тогтмол тариулах нь үр дүнтэй гэж сонссон байх. Ботокс нь булчинг хөдөлгөөнгүй болгох үүрэг гүйцэтгэдэг ба үүний үр дүнд булчин суларч өгдөг байна. Тодорхой хугацааны дараа булчин маань эргээд ажилгаандаа орох үед нь дахиад л тариулахад болно ихэнхдээ 4-6 сар гэдэг ч энэ нь бас л хүн хүнд өөр өөрө байдаг.

 

2015년 8월 13일 목요일


 

     Хамрын нуруу+хамрын үзүүрийн мэс засал

Хамгийн их хүмүүс зорьж ирдэг гоо сайхны мэс засал. Хамрын нурууг өндөрлөж өгөнгөө хамрын үзүүрыг хэт өргөхгүйгээр төрлөхийн юм шиг бөгөөд өндөр хамрыг бий болгож өгдөг. Мэс заслыг High Soft Silicone буюу зөөлөн силикон имплант ашиглан хамрын нурууг өндөрлөдөг байна. Хэсэгчилсэн мэдээ алдуулалт хийн, хамрын нүхний дотор талын ирмэгээр 1см орчим хэмжээний зүсэлт хийн силикон имплантыг байрлуулдаг. Зүсэлт хийсэн хэсгийг оёсны дараа силиконыг баттай байрлуулахын тулд хатуу биетэй бинтийг гадна талаас нааж бэхлэдэг.
Хамрын нуруу Хамрын нуруу өндөрлөх мэс засал нь хамгийн их хийгддэг мэс засалд тооцогддог. Энэ мэс заслын хувьд зөвхөн хамрын нуруу өндөрлөөд зогсохгүй хамрыг урт болгож харагдуулдаг мэс засал юм.
Хамрын үзүүр босгох мэс засал нь хамрын үзүүрийн хэлбэрийн янзалдаг мэс засал юм. Энэхүү мэс засал нь налмигар өргөн хамрын үзүүрийг нарийсгах, монхор болон унжуу хамрын дээш нь өндөрлөж босгох зэрэг хамрын үзүүрийн хэлбэрийг янзалдаг мэс ажилбар юм. Хамрын үзүүрийг өндөрлөхдөө өөрийн чихний мөгөөрснөөс авч, хамрын үзүүрт баттай байрлуулж өндөрийг зохицуулдаг.


Мэдээ алдуулалт
Хэсгийн мэдээ алдуулах тариа
Мацаг барих
Мэс заслын өмнөх 4 цаг
Мэс засал үргэжлэх цаг
1цаг 30мин
Оёдол авах
7дахь өдөр чихний хойд талыг оёдол
Мэс заслын дараах эмчилгээ
Эхний өдөр: Мэс засал хийсэн хэсгийг ариутгах. Үрэвсэлийн эсрэг тариа.

2дахь өдөр: Үрэвсэлийн эсрэг тариа

7дахь өдөр: Оёдол авах, Их эмч Ёүү-ийн үзлэг
Мэс заслын үнэ (Солонгос вон)
2,000,000 Вон



 
 
 
 
 
 


2015년 8월 12일 수요일






Шилбэ багасгах мэс засал
Нууж хаах шаардлагагүй, өөтрөө итгэлтэй, бусдын анхаарлыг татахуйц дур булаам, гоё сайхан хөлтэй болох боломж. Зүсэлт хийхгүй, аюулгүй, булчингийн мэдрэлийг таслах.
Хөлийн шилбэний булчин дэндүү их хөгжсөн эсвэл шилбэний булчин хэт далий хөгжсөн байх тохиолдолд шилбэний булчинг буцаан багасгах мэс засал хийх нь зүйтэй.
Эмнэлэг нь шилбийг багасгахын тулд зүсэлт хийлгүйгээр шилбэний булчингий мэдрэлийг тасалж, булчинг хэвийн байдалд буцаан оруулдаг, зүсэлт хийлгүйгээр мэдрэл таслах мэс заслыг хийж байна. Урьдын мэдрэл хайлуулах мэс заслын хувьд мэдрэлийг хайлуулдаг тариа өргөн хүрээг хамран тархсаны улмаас наалдах зэрэг олон янзын асуудал гарч байсан бол харин энэхүү мэдрэлийг таслах мэс засал нь холбогдох мэдрэлийг нь л халуун энергээр тасладаг мэс ажилбар бөгөөд илүү аюулгүй мэс ажилбар юм.
Мөн булчинг буцаан багасгадаг урьдын мэс засал шиг булчинг шатаадаггүй учраас мэс ажилбарын дараа өвдөлт юмуу хавдалт нь харьцангуй багасаж, х эвийн амьдралдаа хурдан орох боломжтой төдийгү гадна, дотор талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс засал хийснээр шилбэний хэлбэр адилхан нарийн болж гоолиг сайхан шилбэтэй болно.
Шилбэний булчингийн бүтцийг харвал хамгийн гадна талд байрлаж байгаа булчинг дотор тал, гадна талын булчин гэж ангилдаг. Энэхүү дотор гадна талын булчинг бөөгнөрсөн булчин гэж нэрлэдэг бөгөөд мэдрэл таслах мэс заслын гол зорилго бол шилбэний гол бөөгнөрсөн булчинг үүсгээд байгаа гадна дотор талын булчингийн мэдрэлийг таслан, булчинг хуучин хэвэнд нь оруулах явдал юм.
Зүсэлтгүй, мэдрэлийг сонгож таслах мэс засал нь зүсэлт хийхгүйгээр  зүү ашиглан шилбэний булчин руу явдаг хөдөлгөөний мэдрэлийг зөв олж богино долгион энергээр ойр орчмын эд эсийг нь гэмтээхгүйгээр холбогдох мэдрэлийг нь л сонгон тасладаг мэс заслын арга юм.
Мэс заслын дараа холбогдох булчин аяндаа хуучин хэвэндээ орж, аажмаар шилбэний хэмжээ багасаж, дотор гадна талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс ажилбар хийх боломжтой болохоор шилбэний хэлбэр адилхан нарийн гоолиг болсноор бүр илүү гоё сайхан хөлтэй болох боломжтой. Зүсэлтүй мэдрэлийг сонгож таслах мэс засал нь сайн үр дүнтэй бөгөөд мөн мэс ажилбарын дараа өвдөлт юмуу зовиур бага байдаг учраас хамгийн ихээр олны анхаарлыг татдаг мэс ажилбар билээ.


 
 
 
Шилбэний мэс заслын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж
Baylis RF  нь шилбэний хамгийн гадна талд байрладаг булчингийн дотор талын төв хэсгийн мэдрэлийг Baylis-ын мэдрэлийг нарийн сайн олох төхөөрөмж ашиглан аюулгүй олж нарийвчлалтай богино долгионы халуунаар тасладаг мэс ажилбарын арга юм. Baylis RF нь өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулбал мэдрэлийг нарийн сайн олж чадахаас гадна дээд зэргийн аюулгүй, мөн нэг удаагийн мэс ажилбараар булчинг сайтар багасгаж, бараг дахин сэдэрдэггүй бөгөөд мэс ажилбар маш үр дүнтэй болдгоороо онцлогтой.
Мэс засал хийх хугацаа: 1цаг
Эмнэлэгт хэвтэх: Тухайн өдрөө эмнэлэгээс гарах
Мэдээ алдуулах арга: Хэсэгчилэн мэдээ алдуулна.
Эдгэрэх хугацаа: Шууд хэвийн байдалдаа орно.
 
Холбоо барих утас: 76767200        /Монголд /
                                   07050437220 / Солонголд /
 
 
Хаяг: Сөүл хот, Гангнам дүүрэгь, Метроны 3-р шугамны 신사역 -н 1р хаалга.
 
 
 

2015년 7월 7일 화요일

 
Сайн байцгаана уу Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа нийт Монгол ахан дүүсдээ энэ оройн мэнд хүргэе. Өнөөгийн завгүй нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж буй таны гоо сайхны төлөө манай эмнэлэгийн зүгээс зуны болон халууны амралтыг тохиолдуулан урамшуулал зарлаж байна
Гоо сайхны мэс засал хийлгэхээр ирж буй бүх Монголчууддаа 
Ботокс тариа үнэгүй эсвэл лазер CO 2 аппарат-р мэнгэ авах үйлчилгээг үнэгүй хийж үйлчилнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг
070-5043-7220 (Солонгосд)
76767200 (Монголд)
Вэбсайт: www.pitanguimongol.com
Facebook:https://www.facebook.com/pitangui.mongol
Хаяг: 신사역 1-р гарц Pitangui гоо сайхны мэс заслын эмнэлэг


 

2014년 12월 5일 금요일


Хор уршигтай гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Ихэнхи эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж чаддаггүй. Эмэгтэйчүүд маань гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхдээ түүний сөрөг нөлөөний талаар огт бодож үздэггүй. Тэгвэл эмэгтэйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүд ямар хор уршигтай болох талаар энэхүү мэдээллээс харах болно.


1. Уруулын будаг
The Washington Post хэвлэл дээр уруулын будагны 400 гаруй үйлдвэрүүд будаг хийхдээ хар тугалга ашигладаг хэмээн мэдээлжээ. Энэхүү хар тугалга нь хүний бүхий л эрхтэнд муугаар нөлөөлөх аюултай гэнэ.Хар тугалгыг их хэмжээгээр хэрэглэснээр үхэлд хүрэх аюултай гэсэн судалгаа байдаг аж. Тиймээс бүсгүй та уруулаа будахдаа болгоомжтой байгаарай. 

2. Уруул өнгөлөгч
Уруул өнгөлөгчиг гялалзсан болгодог зүйл нь вазелин. Тэгвэл энэ вазелин нь нефтийн хаягдал бүтээгдэхүүн юм байна. Бүхий л амьдралынхаа туршид эмэгтэйчүүд дунджаар 3 кг нефтийн хаягдлаг хэрэглэдэг хэмээн судалгаагаар тогтоогджээ.Оросод вазелин агуулсан бүтээгдэхүүн оруулж ирэхийг хориглосон байна. Учир нь вазелин хавдар үүсгэх магадлатай гэнэ. Судалгаанаас харахад хавдартай эмэгтэй хүн эрүүл хүнээс хоёр дахин их вазелин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж байсан гэж тогтоогджээ. 

3. Шүршдэг арьс борлуулагч
Сүүлийн үед зурагтаар биед хоргүй хамгийн амархан борлох арга бол шүршдэг арьс борлуулагчийг хэрэглэх явдал юм хэмээн толилуулж байгаа. Тэгвэл энэхүү арьс борлуулагчид хүний биед муугаар нөлөөлөх, хавдар үүсгэх DNA хэмээх бодис агуулагддаг гэнэ. Шүршдэг арьс борлуулагчийг зөвхөн гадуур хэрэглэхэд аюулгүй бөгөөд хэрвээ та санаандгүй ам руугаа оруулчихвал энэ нь таны биед хортой нөлөө үзүүлэх болно. 


                                                               4. Хумсны будаг
Хумсны будганд DBP хэмээх бодис агуулагддаг гэж нотолсны дараа хумсны будаг зарахыг хориглосон байна. Хумсны будганд эрдэмтдийн мөхсөн зүйлийг хадгалахад зориулсан формальдегид гэсэн бодис агуулагддаг аж. Энэхүү бодис нь хавдар болон багтраа өвчин үүсгэдэг гэнэ.Зарим эмч нар үзэхдээ хумсны будаг тийм ч аюултай биш. Учир нь хумсны завсраар энэхүү бодис биед нэвтрэх боломжгүй хэмээн үзжээ. 

                                                        5. Нарны хамгаалалттай тос
Байгаль орчны хамгаалалтын багийнхан үзэхдээ нарны хамгаалалттай тосонд 40% А витамин агуулагддаг бөгөөд энэхүү витамин нь нартай урвалд орохоороо хүний биед муу нөлөө үзүүлдэг гэнэ. Энэхүү судалгааг хулгана дээр хийж үзсэн байна. Нарнаас хамгаалалттай тос хэдийгээр өөрийн үүргээ биелүүлж байгаа ч таны ч биед хаюдрыг ч үүсгэх магадлалтай юм. 
6. Дезодорант
1960-аад оноос эхлэн хөлсний үнэр дарагч спрей нь хүний биед муугаар нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү спрейг их хэмжээгээр хэрэглэснээр стероидын бүлэг дааврын хэмжээ нэмэгдсэнээр хавдар үүсгэж болзошгүй гэнэ. 

7. Үсний будаг
Хоёр судалгааны үр дүн үсчид болон үсний өнгөө байнга өөрчлөх дуртай хүмүүсийн санааг ихэд зовоох болов уу. Үсчингээр 5-аас илүү жил ажиллаж байгаа хүмүүс хөний хавдар тусах эрсдэл нь будагтай огт ойртдоггүй хүмүүсээс хоёр дахин их байдаг гэнэ. Мөн үснийхээ өнгийг байнга өөрчилдөг хүмүүс мөн л хавдар тусах магадлал өндөртэй байдаг байна. 
8. Бразилийн үсний эмчилгээ
Бразилийн энэхүү үсний эмчилгээ нь Америкчуудын дунд их алдартай гэнэ. Учир нь энэхүү эмчилгээг хийлгэснээр таны үс гялалзсан, торгомсог болох аж. Энэхүү эмчилгээг кератины тусламжтай хийдэг гэж үзэж байгаа боловч үнэндээ формальдегидын тусламжтайгаар үс гоё болдог гэнэ.Харамсалтай нь энэхүү эмчилгээг хийх явцад ууршилт их явагддаг учраас эмчилгээ хийж байгаа хүн болон эмчлүүлэгч хоёрт хоёуланд нь хортой нөлөөтэй юм байна. 
9. Хямдхан гоёл чимэглэл
Үнэтэй гоёл чимэглэлийн зүйлс авч чадахгүй байгаа хүмүүс хямдхан зүйл авч хэрэглэх нь элбэг. Тиймээс хямд гоёл чимэглэлийн зүйлс зарах нь ихэд ашигтай байдаг бөгөөд ялангуяа өсвөр насны охид үүнийг ихэд сонирхдог.Гэвч судалгааны үр дүнд энэхүү гоёл чимэглэлийн зүйлст тугалга, хүнцэл (мышьяк), мөнгөн ус ашигладаг болох нь тогтоогдсон байна. Судалгаа хийсэн чимэглэлүүдийн 99% нь токсин агуулсан байсан бөгөөд энэ нь хавдар үүсгэхээс гадна сэтгэн бодох чадварыг муутгадаг байна. 
10. Бариун хувцас
Эмч нарын үзэж байгаагаар бариун хувцас нь давсагны өвчин болон цус бүлэгнэх өвчнийг үүсгэх өндөр магадлалтай гэнэ. Мөн эдгээр бариун хувцаснууд таазны хэсгийн арьсыг гэмтээдэг байна. 
11. Бичил зүүнүүд
Та бичил зүүтэй аппаратаар массаж хийдэг үү? Судлаачид энэхүү зүү нь эмчилгээ хангалттай найдвартай байж чадахгүй хэмээн үзжээ. Учир нь ажилчид үйлчлүүлэгч бүрийн дараа зүүг хангалттай сайн ариутгаж чадахгүй аж. Тэгэхээр арьсны халдварт өвчин тусах магадлалл өндөр. Гоо сайхны ажилчид хэлэхдээ нэг удаагийн зүү хэрэглэж байгаа гэдэг боловч үүнийг 100% баталгаатай гэж хэлэхэд хүндрэлтэй. 
12. Хиймэл хөх
Орчин үед тулгарч байгаа томоохон асуудлын нэг нь хүн өөрийн хүссэнээрээ харагдаж чадахгүй байгаа явдал юм. Үүнээс ч болоод дэлхий дээр 10 сая эмэгтэйчүүд хөх томруулах мэс засалд ороод байгаа аж. Гэвч зарим нь мэс заслын явцад амиа алдаж байна. Мэс засал хийлгэсний дараа эдгэшгүй өвчин, мэс заслын дараах хүндрэлийг үгүйсгэхгүй. 

13. Байнгын нүүр будалт
Өглөө болгон нүүрээ будах нь эмэгтэй хүн болгоны хүсээд байх зүйл биш билээ. Тиймээс зарим оронд байнгын нүүр будалт нь нэлээд алдартай болоод байгаа.Үүнийг гоо сайхны шивээс гэдэг.Энэхүү төрлийн шивээсийг мэргэжлийн хүнд даатгах хэрэгтэй боловч үүний уршгаар хавдар, арьсны өвчин үүсэх магадлалтай. Тиймээс өглөөд 20 мин өөртөө зарцуулах нь илүү дээр болов уу. 

14. Шивээс
Хэдийгээр шивээс хийдэг газрууд улсын хяналтан дор байдаг ч байнга шалгаад байх нь ховор.Тиймээс бид ДОХ, арьсны өвчин, В болон С вирус тусах аюултай тулгарч байна. Техасын Их СУргуулийнхан үзэхдээ шивээс нь “С вирус” дамжуулах хамгийн аюултай зүйл хэмээн үзжээ. 
15. Бусад зүйлүүд
Хэдийгээр бүх зүйлүүдийг туршиж үздэг ч тэдний цаашид үзүүлэх нөлөөллийн талаар тогтооход хэцүү.Жишээ нь: Уруулын будагнаас эхлээд бүх зүйлд агуулагддаг фталат хэмэх бодис нь чихрийн шижин өвчнийг үүсгэдэг хэмээн Environmental Health Perspectives сэтгүүлд хэвлэн гаргасан байна. Энэ мэтчилэн өдөр бүр бидний хэрэглэж буй зүйлд агуулагдаж байгаа муу бодисуудын талаар сонин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацаж байдаг. 



2014년 12월 4일 목요일



Орчин үеийн гоо сайхны хэмжүүр нэг л өөр болоод байх шиг. Яагаад ч юм сүүлийн үед охид бүсгүйчүүд уруулаа томруулж, хөх болон өгзгөндөө их хэмжээний силикон шахуулах болжээ. Гэхдээ энэ байдал төдийлөн хүн бүрт таалагдах нь юу л бол. Зөвхөн өөртөө нь л таалагддаг болов уу. Ингээд уруулаа томруулсан, хөх, өгзгөндөө силикон шахуулсан бүсгүйчүүдийг харцгаая. Танд таалагдаж байна уу?







2014년 11월 26일 수요일

Эмэгтэй хүн бүр их бага ямар нэгэн хэмжээгээр нүүрээ будахад дуртай нь ойлгомжтой. Гэхдээ хүн бүр нүүр будалтын урлагыг төгс эзэмшээгүй бөгөөд заримдаа толины өмнө өдөржингөө зогсоод хүссэн үр дүндээ хүрэхгүй байх тохиолдол олонтой. Гэхдээ үүний гол шалтгаан нь бид нүүр будалтын үндсэн хэдэн дүрмийн талаар багахан мэдлэгтэйд л байгаа юм. Хэрвээ та доор жагсаасан нүүр будалтын алтан дүрмийг толгойдоо оруулчихвал буруудна гэсэн ойлголт байхгүй болно.
Заавал хийх ёстой
Нүүрний будалт зөвхөн маш сайн угаагдсан арьсан дээр хийгдэнэ. Заримдаа будах болгоныхоо өмнө угаана гэдэг залхуутай л даа. Гэхдээ энэ бол дүрэм.
Нүүр будалтын өмнө нүүр чийгшүүлэгч түрхээд нүүрэндээ сайтар шингэтэл удаан байлгасны дараа хийгээрэй. Хэрвээ та үүнийг хийхгүй бол таны нүүрний будаг маш амархан арилах болно.
Таны крем заавал таны арьсанд ууссан, ижилссэн байдалтай байна. Тэгснээр таны будалт илүү амьд харагдах болно.
Аль болох маш сайн фирмийн удаан хугацаанд тогтоцтой бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ус нэвтрүүлдэггүй сормуусны будаг, 24 цагийн фаундэшин гээд л эдгээр бүтээгдэхүүнүүдийг таныг оройн 9 цагт хүртэл өглөөний 8 цагт байгаа шиг л цовоо сэргэлэн харагдуулах болно.
Сормуусаа будахаасаа өмнө эргүүлж байгаарай. Дараа нь эргүүлэх юм бол таны хагас цагийн будалт талаар эргэн болно. Тэгээд mascara-гаа сормуусны угаас төгсгөл рүүгээ zig zag хөдөлгөөнөөр будах хэрэгтэй. Ингэснээр будаг жигдхэн түрхэгдэх болно.
Нүүрээ будсаны дараа томруулдаг толинд байнга харж заншаарай. Учир нь та харахгүй байгаа алдаагаа хэзээ ч засаж чадахгүй шүү дээ. Нүднийхээ араар бөөгнөрсөн foundation эсвэл амныхаа завсар хавчуулагдаж овоорсон пудерийг та одоо л харж чадна.
Аль болох сайн чанартай, мэргэжлийн багсуудыг хэрэглээрэй. Та өөрийгөө ямар үзэсгэлэнтэй болсныг хараад нүдэндээ ч итгэхгүй байх болно.
Болохгүй
Та сүнс шиг харагдах гээгүй л бол өөрийн арьсны өнгөнөөс хэт цайвар крем/ пудер битгий хэрэглэ.
Хэзээ ч битгий хэтрүүл. Нүүр будалт гэдэг бол таны нүүрний хамгийн зөв хэсгүүдийг тодруулах л үүрэгтэй. Та харин хэтрүүлснээр хэзээ ч амжилтанд хүрэхгүй.
Нүүр будалттайгаа хэзээ ч орондоо орж болохгүй. Та нүүрээ цэвэрлэлгүй унтвал арьс чинь амарч, сэргэлт авч чадах байх болно. Үхмэл арьсан дээр яаж ч будаад будаг амьдахгүй.
Час улаан уруулын будаг хэзээ ч хар хүнд нүдний будагтай зохицдоггүй. Хэрвээ та час улаан уруулын будаг сонгосон бол нүүр будалтай бараг цулгай, нүүрний өнгөний дагуу даруухан будах хэрэгтэй.
Хэзээ ч битгий будгаа хэн нэгэнтэй хуваалцаарай. Будаг маш амархан хамгийн муухай бактеруудыг тараах болно.
Магадгүй та эдгээрийн зарим нэгийг мэддэг ч байсан байж болох юм. Гэхдээ та одоо бол заавал хэрэгжүүлж, бусдыг гайхуултал сайхан харагдаарай.


http://rottenpanda.com/picture/26-photos-that-demonstrate-the-power-of-makeup/257/4.html