2014년 8월 12일 화요일



Нүүрний арьс татах мэс засал

 
Эмнэлгийн хэллэгээр Rhytidectomy гэдэг уг хагалгааг нүүр болон хүзүүний үрчлээг арилгах зорилгоор хийдэг. Мөн нас ахихад хамар болон амны ойролцоо үүсдэг гүн нугалаасыг арилгаж өгдөг. Уг мэс заслын дараа 5-10 жилийн хугацаанд урьдынхаас залуу, чанга арьстай харагддаг.  Үүнийг дангаар нь эсвэл дух татах, давхраа хийх мэс засалтай хамт хийж болдог.

Хэн хийлгэж болох вэ?

Хамар болон амны ойролцоо гүн нугалаастай, мөн унжсан арьстай 40-өөс дээш насны хүмүүс хийлгэх нь илүү тохиромжтой. Гол нь нүүрний ясандаа ямар нэгэн бэртэл, гэмтэл байх хэрэгтэй.

Мэс заслын үргэлжлэх хугацаа
– 2-3 цаг

Мэдээ алдуулалт – ерөнхий болон хэсгийн мэдээ алдуулалтын аль нэгийг хэрэглэдэг.

Мэс заслын дараа гарах нөлөө:

-    Хэсэг хугацаанд нүүрний арьс хавдах, хөхрөх, нүүр таталдах болон бадайрах, арьс хуурайших зэрэг нөлөө гарч болно.

Мэс заслын шарх эдгэх хугацаа:
-    10-14 хоногийн дараагаас хэвийн амьдралдаа орж болох боловч 2 ба түүнээс дээш долоо хоногийн дараагаас идэвхитэй амьдарч болно.
-    Мэс заслаас хойш 3 сар орчим нүүрээ нарнаас хамгаалах хэрэгтэй.

Мэс заслын үед гарч болох эрсдэл:
Бүх төрлийн мэс заслууд ямар нэгэн байдлаар хүндрэл гарч болдгийн  адилаар нүүр татах мэс засал ч мөн эрсдэл дагуулдаг. Иймд мэс засал хийлгэхээсээ өмнө эдгээр эрсдлийн талаар эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Гарч болох хүндрэлүүд нь тухайн хүний биеийн байдлаас ихээхэн хамаарч харилцан адилгүй байдаг бөгөөд цөөн тохиолдолд дараах хүндрэлүүд гарч болно.  Үүнд: нүүрний булчин болон мэдрэл гэмтэх (ихэвчлэн түр хугацаанд, цөөн тохиолдолд байнгын), халдвар авах, цус алдах, сорвитой эдгэх, хуйхны ирмэг тэгш биш хэмтэй

Үрчлээ арилгаж, нүүрний арьсыг чангалж өгдөг хөгшрөлтийн эсрэг мэс засал бөгөөд нэгэнт хөгшрөлт явагдаж нүүр болон хүзүүний арьс унжинж сулрасаэн хүмүүст өндөр үр дүнтэй мэс заслын арга юм. Утсаар татах, өөх шилжүүлэн суулгах, лазер эмчилгээ гэх мэтээр шийдвэрлэх боломжгүй хэсэг, зузаан бөгөөд сул хацрын арьс, хэт гүн хацар дагасан үрчлээ зэргийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Нэг удаагийн мэс заслаар дух, хүзүү, хацрын үрчлээ, зовхи, хацрын ужилтыг бүгдийг шийдвэрлэх боломжтой

Арьсыг татахдаа арьсны доод хэсгийн SMAS давхаргыг хамт татаж өгдөг тул мэс заслын үр дүн нь илүү удаан үргэлжилдэг бөгөөд нүүрний үрчлээ ерөнхийдөө бүгд шийдэгддэг.

Унжсан хацар, эрүү, хүзүүг татаж өгдөг арга ба арьсны унжилт их хэмжээгээр явагдсан ахьмаг
насны хүмүүст ихэвчлэн хийгддэг бөгөөд цар хүрээ нь өргөний хэрээр үр дүн нь ч өндөр байдаг.

MACS нь унжсан хацарыг чанагалж татсанаар ясыг тайрахгүйгээр эрүүний хэлбэрийг засч
өгдөг бөгөөд ердийн нүүрний арьс татах мэс засалтай харьцуулахад зүсэх хэмжээг
багасгасанаар мэс заслын дараах сорви бараг үлддэггүй бөгөөд эмнэлэгт хэвтэх
шаардлагагүй байдаг


Нүүрний арьс татах- зүсэлттэй арга


Нүүрний арьсыг ямар хэмжээгээр хаагуур унжсан байгаагаас хамааран татах аргыг сонгодог. Мэдээж хүн бүр хамгийн хялбар аргаар өндөр үр дүн хүсдэг ч арьсны онцлог унжилтийн хэмжээ, нүүрний бүтэц зэрэг маш олон зүйлүүдийн харгалзан таталтын аргыг тогтоодог. Ихэвчлэн арьс хэт их унжсан буюу утсаар татах боломжгүй байгаа тохиолдолд зүсэх аргаар нүүрний арьсыг татдаг. Зүсэлт хийн унжсан арьсыг татах явцад зөвхөн арьс төдийгүй арьс сулралын гол шалтгаан болж байдаг арьсны доорх нимгэн булчингын давхрага буюу smas давхрагыг мөн татдаг.  Ингэхдээ зүсэлтийг хаагуур ямар уртаар хийхээс хамаараад татагдах газрууд өөр өөр байдаг. 

Чихний урдуур- Хацрын унжилт татагдах
Чихний урдаас чихний ар хүртэл үргэлжлүүлэх- хацрын унжилт болон хүзүү хамтадаа татагдана.  
 
Мэс заслын дараах эмчилгээний хугацаа нь ойролцоогоор 14 хоног байх ба тухайн хүний эдгэрлийн хурдаас хамааран оёдлыш авна. 
Ихэвчлэн 14 дахь хоног дээр оёдол авч дуусдаг. Оёдол авсаны маргааш өдрөөс нүүрээ угааж будаж болох ба сори эхний нэг жиол орчим ягаан туяатай байж байгаад аажмаар бүдгэрнэ. 
 
 
 
Мэс заслын дараах эмчилгээний хугацаа нь ойролцоогоор 14 хоног байх ба тухайн хүний эдгэрлийн хурдаас хамааран оёдлыш авна. 
Ихэвчлэн 14 дахь хоног дээр оёдол авч дуусдаг. Оёдол авсаны маргааш өдрөөс нүүрээ угааж будаж болох ба сори эхний нэг жиол орчим ягаан туяатай байж байгаад аажмаар бүдгэрнэ. 
Нүүрний бүх үрчлээг арилгалаа ч үрчлээ үүсхээс өмнөх залуу төрхтэй эн зэрэгцэж чадахгүй юм. Энэ нь нүүрний унжсан байдал хэвээрээ үлдсэн байгаатай холбоотой юм.  Хөгшин царайтай харагдаж байгаа нь үрчлээ их бага гэхээс илүү унжсан хэмжээ нь илүү их нөлөө үзүүлдэг байна. Нүүрний өөх болон булчин, арьс зэрэг нь булчин шөрмөсөөр нүүрний ясанд бат бөх суурилаж байдаг нь нас ахисанаар булчин шөрмөс сунаж үүнийг дагаад нүүр унждаг байна. Дух нь дээрээс доошоо унжиж, үүнээс үүдэн нүдний давхраа нүдний харах хүрээг хааж унждаг байна.
Нүднээс доош нүүрний хэсэг нь уруулын чиглэл рүү унжих бөгөөд үүнээс үүдэн хацар хамрын хооронд үрчлээ болон амны төгсгөл хэсэгт үрчлээ үүсч нүдний доод хэсэг болон хацрын мах хонхойж ордог байна. Үүнийг унжихын өмнөх хэлбэр рүү эргүүлж болох арга бол нүүр татах мэс заслын арга юм.  
 
Дух
Үрчлээтсэн дух болон унжсан давхрааны арьсыг татаж өргөн үрчлээгүй толигор духтай болж болно. Мэс засал хийгдсэн тухайн хэсгийн сорив нь үсээр халхлагдаж харагдахгүй байх юм.
Амны эргэн тойрон, хацар эрүү
Нас ахихад үүсдэг эрүүний доод хэсгийн махыг дээш татах мэт арьсыг татаж өргөн толигор чанга болно. Мэс засал хийгдсэн хэсгийн сорив нь үсээр халхлагдан харагдахгүй.
Хүзүүний үрчлээ татах
Нас ахиж унжсан хүзүүний үрчлээг татаж өгснөөр чанга толигор болно.
Нас ахиж давхраа унжиж нүдний харах хүрээг хааж байгаа тохиолдлууд.
 



댓글 없음:

댓글 쓰기