2014년 8월 21일 목요일


Шилбэний мэс засал

Нууж хаах шаардлагагүй, өөртөө итгэлтэй, бусдын анхаарлыг татахуйц дур булаам, гоё сайхан хөлтөй болох боломж. Зүсэлт хийхгүй, аюулгүй, булчингийн мэдрэлийг л таслана.

Хөлийн шилбэний булчин дэндүү их хөгжсөн эсвэл шилбэний булчин хэт далий хөгжсөн байх тохиолдолд шилбэний булчинг буцаан багасгах мэс засал хийх нь зүйтэй.

Pitangui  эмнэлэг нь шилбийг багасгахын тулд зүсэлт хийлгүйгээр шилбэний булчингийн мэдрэлийг тасалж, булчинг хэвийн байдалд буцаан оруулдаг , зүсэлт хийлгүйгээр мэдрэл таслах мэс заслыг хийж байна. Урьдын мэдрэл хайлуулах мэс заслын хувьд мэдрэлийг хайлуулдаг тариа өргөн хүрээг хамран тархсаны улмаас наалдах зэрэг олон янзын асуудал гарч байсан бол харин энэхүү мэдрэлийг таслах мэс засал нь холбогдох мэдрэлийг нь л халуун энергээр тасладаг мэс ажилбар бөгөөд илүү аюулгүй мэс ажилбар юм.

Мөн булчинг буцаан багасгадаг урьдны мэс засал шиг булчинг шатаадаггүй учраас мэс ажилбарын дараа өвдөлт юмуу хавдалт нь харьцангуй багасаж, хэвийн амьдралдаа хурдан орох боломжтой төдийгүй гадна, дотор талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс засал хийснээр шилбэний хэлбэр адилхан нарийн болж гоолиг сайхан шилбэтэй болно.

Шилбэний булчингийн бүтцийг харвал хамгийн гадна талд байрлаж байгаа булчинг дотор тал, гадна талын булчин гэж ангилдаг.
Энэхүү дотор гадна талын булчинг бөөгнөрсөн булчин гэж нэрлэдэг бөгөөд мэдрэл таслах мэс заслын гол зорилго бол шилбэний гол бөөгнөрсөн булчинг үүсгээд байгаа гадна дотор талын булчингийн мэдрэлийг таслан, булчинг хуучин хэвэнд нь оруулах явдал юм.

Зүсэлтгүй, мэдрэлийг сонгож таслах мэс засал нь зүсэлт хийхгүйгээр зүү ашиглан шилбэний булчин руу явдаг хөдөлгөөний мэдрэлийг зөв олж богино долгионы энергээр ойр орчмын эд эсийг нь гэмтээхгүйгээр холбогдох мэдрэлийг нь л сонгон тасладаг мэс заслын арга юм.

Мэс заслын дараа холбогдох булчин аяндаа хуучин хэвэндээ орж, аажмаар шилбэний хэмжээ багасаж, дотор гадна талын булчингийн мэдрэлд тэнцвэртэй мэс ажилбар хийх боломжтой болохоор шилбэний хэлбэр адилхан нарийн гоолиг болсноор бүр илүү гоё сайхан хөлтэй болох боломжтой. Зүсэлтгүй, мэдрэлийг сонгож таслах мэс засал нь сайн үр дүнтэй бөгөөд мөн мэс ажилбарын дараа өвдөлт юмуу зовиур бага байдаг учраас хамгийн ихээр олны анхаарлыг татдаг мэс ажилбар билээ.

Шилбэний мэс заслын хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж

Electrothermal 20s
Pitangui 20s шилбийг нарийн болгож багасгах мэс засал нь Америкийн Смисэнднэпюүса –гийн хамгийн сүүлийн үеийн 20s тоног төхөөрөмжийг ашиглан хийдэг зүсэлтгүй, мэдрэлийг сонгон тасладаг мэс засал юм. 20s төхөөрөмж нь урьдны Солонгосын тоног төхөөрөмжтэй харьцуулбал мэдрэлийг нарийн сайн таслах боломжтой бөгөөд ойр орчмын эд ангийг гэмтээхгүйгээр таслахыг хүсч байгаа шилбэний булчингийн гол мэдрэлийг сонгон таслах боломжтой.

Baylis
Baylis RF нь шилбэний хамгийн гадна талд байрладаг булчингийн дотор талын төв хэсгийн мэдрэлийг Baylis-ын мэдрэлийг нарийн сайн олох төхөөрөмж ашиглан аюулгүй олж нарийвчлалтай богино долгионы халуунаар тасладаг мэс ажилбарын арга юм. Baylis RF нь өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулбал мэдрэлийг нарийн сайн олж чадахаас гадна дээд зэргийн аюулгүй, мөн нэг удаагийн мэс ажилбараар булчинг сайтар багасгаж, бараг дахин сэдэрдэггүй бөгөөд мэс ажилбар маш үр дүнтэй болдгоороо онцлогтой.

Мэс засал хийх хугацаа: 1цаг

Эмнэлэгт хэвтэх: Тухайн өдрөө эмнэлэгээс гарна.

Мэдээ алдуулах арга: Хэсэгчилэн мэдээ алдуулна

Эдгэрэх хугацаа: Шууд хэвийн байдалдаа орно.





Мэс заслын дараах арчилгаа

Мэс заслын дараа цус алдалт, үрэвсэл зэрэг сөрөг шинж тэмдэг хувь хүн бүрийн онцлогоос шалтгаалан ялгаатай байдаг учраас сайтар анхаарах хэрэгтэй.

  • Хагалгааны дараа 2-3 өдөр орчим алхахад бага зэрэг зовиуртай байж болох хэдий ч хэвийн амьдралд тэгэж их саад учруулахгүй.
  • Хагалгааны дараа ойролцоогоор 1 долоо хоног орчим өндөр өсгийтэй гутал өмсвөл сайн.
  • Ойролцоогоор 2 долоо хоногийн турш хүчтэй дасгал хөдөлгөөн хийж болохгүй.
  • Хөлийн булчин татагдах төдий л сунгалт хийвэл сайн.
  • Хагалгааны дараа 1 долоо хоногийн дараа саунд орж болохгүй.

www.pitanguiplasticsurgery.com

Холбогдох утас: 76767200
 

댓글 없음:

댓글 쓰기