2014년 8월 5일 화요일

Өөх шилжүүлэн суулгах мэс засал







Нүүр хэсгээрээ их туранхай байх ба хацар, шанаа, дух зэрэг хэсэг их огцом хонхор байх нь хүнийг хөгшин харагдуулахаас гадна ядарсан мэт харагдуулдаг. Тиймээс энэ төрлийн нүүрний харагдах байдлыг засах үүднээс олон төрлийн аргууд хэрэглэгдэж ирсэн боловч төдийлөн сайн үр дүнтэй болж чадахгүй байсаар ирсэн.

Гэвч сүүлийн үед Өөхний гоо сайхны хагалгаа ны арга техник ба холбогдох тоног төхөөрөмжийн үсрэнгүй хөгжлийн үр дүнд "өөрийн өөхийг шилжүүлэн суулгах"  хагалгааг хийх бололцоотой болсон бөгөөд онцын хүндрэл, сөрөг үр нөлөөгүйгээр хялбархан хүссэн дүндээ хүрэх бололцоотой болсон билээ.

Энэхүү хагалгааний арга нь өөх соруулж авсан хэсэг ба суулгасан хэсэгт ямар нэгэн шарх сорив үүсгэхгүйгээр маш хялбархан хийх бололцоотой байдгаараа давуу талтай боловч дутагдалтай тал нь уг суулгаж өгсөн өөхөн эд тус хэсэгт хэр хэмжээтэй амьдран тогтохыг таамаглах бололцоогүй байдаг. Тийм боловч сүүлийн үед хагалгааны арга техник ба тоног төхөөрөмжийн хөгжилийг дагаад суулгасан өөхний амьдрах чадвар /магадлал/ огцом өсөх болсон билээ.

Сүүлийн үед соруулж авсан өөхийг зориулалтын ялгагч ашиглан ус, цус зэргийг нь сайтар ашиглан зөвхөн өөхөн эдийг л маш нарийн зүүгээр бага багаар тухайн хэсэгт нилэнхүйд нь тараан хийх аргаар суулгасан өөхний амьдран тогтох байдлыг сайжируулах болсон юм.

Өөх шилжүүлэн суулгах нь гэдэсний доод харьван, гуя, бөгс зэрэг хэсгийн илүүдэл өөхийг соруулан өөхгүй хэсэгт юмуу цөмрөн орсон хотойсон хэсэгт дүүргэх мэс засал юм. Сүүлийн үед анагаах ухаан болон техник технолог хөгжин өөхийг авах болон суулгах зэрэг мэс засал өргөжиж байгаа.

Хэсэгчилэн өөх шилжүүлэн суулгах

Дух : Духны хэсэг нь энд тэндээ цөмрөн орсон үед өөх шилжүүлэн суулгах мэс заслын аргаар духны хонхойсон хэсгийг дүүргэх.

Нүдний хажуу талын хэсэг : Нүдний хажуу талын хэсэг нь хэт хонхойж харагдах юмуу хацрын яс товойж харагдсан үед дүүргэж өгвөл зөөлөн даруу төрхийг бий болгож өгнө.

Нүдний дээд тал уржсан үед : Төрөлхийн болон нүдний мэс засалд орсоны дараа өөхийг их авсан тохиолдолд нүдний аньсага хэт ширгэн орсон юм шиг харагдах юмуу ширүүн харцтай харагдахад, өөх шилжүүлэн суулгах мэс засалаар илүү залуу харагдуулах болно.

Хамрын ойр орчим : Хамрын хажуу талын үрчилээг засах, ам нь гараад ирчихсэн юм шиг харагдах юмуу хамрын ойр орчимд хонхойж харагдах үед өөх шилжүүлэн суулгах аргыг хэрэглэн илүү сайхан болгож харагдуулна.

Хацар : Хацар өөхгүй байвал хацрын яс юмуу эрүүний хэсэг туранхай харагдаж наснаасаа илүү хөгшин ширүүн харцтай харагдах бөгөөд үүнийг өөх шилжүүлэн суулгах аргаар илүү залуу харагдуулна.

Уруул : Бандгар , үрчлээ ихтэй хөгшин харагдуулах уруулыг толигор өнгөлөг болгон өөрчилнө.

Доод эрүү : Эрүүгүй болон эрүүний хэлбэрийн өөрчлөлийг засах боломжтой. Мөн эрүүний урд хэсэгт өөх шилжүүлэн суулгавал ам цаашаа орж харагдах бөгөөд эрүүний шугам зууван зөв хэлбэртэй харагдан илүү үр дүнтэй.

1. Дизайн: Мэс засал хийлгэхээс өмнө зөвөллөгөө сайн авсаны дараа мэс засал хийлгэх хэсгийн зургийг авна.

2. Өөх соруулан авах: Мэс заслын өрөөнд оруулан биеийн хэсэгт мэдээ алдуулсаны дараа өөх авах хэсгийг ариутган гэдэс юмуу гуяны хэсэгт нарийхан шифриз шиг хоолой ашиглан өөхийг соруулж авна. Нэгээс хоёр удаа хэрэглэх хангалттай хэмжээний өөхийг соруулан авч хадгалана.

3. Шинжилгээ ба ялгах: соруулж авсан өөхийг бүтэц болон эс эсээр нь ялгасаны дараа цэвэршүүлнэ.

4. Өөхийг юүлэх: норкоз болон хэсэгчилэн мэдээ алдуулагаар өөх шилжүүлэн суулгах хэсэгт суулган ерөнхий хэлбэрийг засна.

5. Мэс засал хийлгэсэний дараах арчилгаа: мэс засал хийлгэсэний дараа хүн хүнээсээ шалтгаалан хавдах юмуу хөхрөх нь өөр өөр байдаг боловч бага багаар хэвийн байдалд ордог учраас санаа зовох хэрэггүй. Мэс засал хийлгэсэнээс хойш 2 долоо хоногийн турш хүчтэй үрэх болон майжихгүй байхын тулд нүүрээ угаахдаа нүүрэндээ хүрэхдээ болгоомжлох хэрэгтэй.

 

댓글 없음:

댓글 쓰기